11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн нутаг Цагаан давааны ар руу уруудах замд “Howo” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, нэг биш хоёр хүн нас барсан аж. Хамгийн ноцтой нь тэсэрч дэлбэрэх бодис ачиж явсан бөгөөд аюултай ачаа тээшийг хүргэхдээ туршлагатай алба хаагчийг явуулах байтал туршлага муутай жолооч, цэргийн алба хаагчийг явуулсанд ар гэрийнхэн нь маш их гомдолтой байна. Энэхүү ослын талаар талийгаач цэргийн эгч нь ийнхүү бичжээ.
"Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр... Бусад нь баярлаж, амарч байхад бид зул ширтээд, хагацал дунд сууж байна. Энэ төрд, энэ хариуцлагагүй нийгэмд үнэхээр гомдож байна. Миний дүү ердөө л 20 настай, ээжийнхээ өврөөс ч гараагүй шахуу балчирхан амьтан байлаа шүү дээ. Цэргийн албаа нэр төртэй хаагаад, эх орондоо зүтгэнэ гээд улирч үлдээд жил л болж байсан юм. Гэтэл тэр "томчууд", тэр дарга нар яав? Туршлага муутай, залуухан жолоочтой хамт энэ их цас мөстэй, халтиргаа гулгаатай үед Архангайн айхтар даваа руу, тийм хол газар, тэсрэх бөмбөг тээвэрлэх аюултай даалгаварт явуулчихжээ. Мэдсээр байж... Тэр их эрсдэлийг мэдсээр байж яагаад туршлагатай хүмүүсээ явуулсангүй вэ? Яагаад хорьхон настай, амьдрал үзээгүй жаахан дүүг минь ийм аймшигтай эрсдэл рүү түлхчихээд өөрсдөө дулаан хөнжилдөө тайван амарч чадаж байна аа? Хөөрхий ижий минь ухаан санаа нь орон гаран, "Хүүгийнхээ замыг усан зам татуулчихгүй юмсан" гэсэндээ ламын үгэнд итгэж, энгэр цээжнээ нулимсаа дотогшоо залгиад, унтаж ч чадахгүй зулын гэрэлд бөхөлзөж сууна.Уйлж ч болохгүй, унтаж ч болохгүй энэ их шаналлыг яалтай билээ. Бидэнд одоо зураг, зул, маанийн ерөөл гурав л үлдлээ. Энэ хариуцлагагүй байдлын төлөөсийг яагаад дандаа энгийн ард түмэн, ид хийж бүтээх насандаа яваа сайхан залуус амиараа төлөх ёстой гэж? Гомдолтой байна. Үнэхээр их гомдож байна" гэжээ.
| Тэсрэх бодис ачиж хүргэх ажилд томилогдож яваад амиа алдсан цэргийн ар гэр гомдолтой байна |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57