Тохиолдлын удирдлагын баг үргэлжлүүлэн хуралдаж байна. Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга нар, удирдлагуудтай цахимаар хуралдаж эмнэлэг, нэгж бүр дээрх эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хангамж, хүний нөөцийн хүрэлцээ, амбулаторийн тусламжийн ачаалал болон хэвтэн эмчлүүлэх орны нөхцөл байдал, ЭМД-ын санхүүжилтийн нөхцөл байдлын мэдээллийг солилцон хэрхэн арга хэмжээ авахаа хэлэлцлээ.
Одоогийн байдлаар хүн амын төвлөрөлөөс хамаарсан хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтэрсэн СХДНЭ болон БЗДНЭ-т зохицуулалт хийж БЗД-н зарим хороодыг ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлүүлэх болон ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлгүүдэд хуваарилан зохицуулалт хийх шийдвэрийг гаргаж байна.
Хүний нөөцийн судалгаа мэдээлэлд үндэслэн хүний нөөцийн зохистой хуваарилалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон харьяа эмнэлгүүд, үндсэн мэргэжлийн резидент эмч нараас бүрдүүлэх үе шаттай арга хэмжээ авахаар ажиллана.
Мөн дараах арга хэмжээг яаралтай авах талаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлтийг сайжруулах, уртасгасан цагаар ажиллуулах;
- Засгийн газрын 147-р тогтоолын хэрэгжилтийг биелүүлж эцэг эх асран хамгаалагчдад 5 хоногийн цалинтай чөлөөг олгох ажлыг иргэд олон нийтэд ойлгуулан дэмжих;
- Хөнгөн хэлбэрийн томуу томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд хийгдэх өдрийн эмчилгээг эрчимжүүлэх, ЭМД-ын санхүүжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхээр болов.
Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд маргааш ХУД, БГД, Налайх дүүрэгт ажиллахаар боллоо.
(2025.11.23)
| Өнөөдрөөс өрхийн эмнэлэг уртасгасан цагаар ажиллаж, хөнгөн ханиад бол өдрийн эмчилгээ хийнэ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57