Цагдаагийн байгууллагад 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 41,844 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 14,694 нь залилах гэмт хэрэг байгаа бөгөөд нийт гэмт хэргийн 35.1 хувийг эзэлж байна. Залилах гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн бүтцэд хамгийн өндөр хувь буюу 20.4 хувийг бүрдүүлж, байна.
Сүүлийн үед цахимаар залилах гэмт хэрэгт иргэдийн арилжааны банкны дансыг ашиглах явдал зонхилж, нийт 272 данс ашигласан тохиолдлоос 176 данс буюу 64.7 хувьд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон барьж, 831 сая төгрөгөөс 603 сая төгрөгийг холбогдох банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хязгаарлаж ажилласан байна.
Мөн фейсбүүк болон бусад цахим флатформашиглан “сугалаанд оролцуулна”, “группт нэмнэ”, “дугаараа явуул” гэх мэтээр иргэдийн гар утсандирсэн 6 оронтой нууц кодыг авч хаягт нь нэвтэрч, танил болон ойр дотнын хүмүүсээс нь мөнгө гуйхбайдлаар үйлдэгдсэн 26 залилах гэмт хэрэгбүртгэгдэж, 53.7 сая төгрөгийн хохирол учирсныгтогтоон, 52.255.000 төгрөгийн дүнг хязгаарлажажилласан байна.
Цахим орчны аюулгүй байдлыг хангах ажлынхүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороонднийт 165 хуурамч линк хаягийг мэдээлж, үүнээс138 линк устгагдсан. Мөн цахим мөрийтэйтоглоомын 1,860 домэйн хаягийг илрүүлэнмэдээлж, 1,015 хаягийг Монгол Улсын нутагдэвсгэрээс хандах боломжгүй болгоод байна.
Иймд иргэд та бүхэн цахим орчинд хэн нэгэнхувь хүний данс руу мөнгө шилжүүлэхдээанхааралтай байж, сайтар нягталж, судалсныүндсэн дээр шилжүүлэх, өөрийн эзэмшлийндансыг бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийнбайгууллагаас зөвлөж байна.
| Иргэд дансаа бусдад ашиглуулж, гэмт хэрэгт холбогдож байна |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30