Хорт болон аюултай бодис хилээр оруулж ирэн зохих зөвшөөрөлгүйгээр хадгалж байсан аж ахуйн нэгжүүдэд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн харьяалах нутаг дэвсгэрийн шүүхэд өнгөрсөн зургаадугаар сард шилжүүлсэн.
Тухайлбал, БНХАУ-ын иргэн Вү Жихонг, манай улсын иргэн С.Соёл-Эрдэнэ нарын эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй “Флюорит ланд фактори” гэх компани химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан этилийн спирт, цууны, фторт устөрөгчийн хүчил, калийн гидроксид зэрэг бодис Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дахь жонш баяжуулах үйлдвэртээ хадгалж байсан. Зохих зөвшөөрөлгүйгээр эдгээр хорт болон аюултай бодисыг хадгалж байсан үйлдэлд ньНПГ-аас Эрүүгийн хуулийн 24.3-1, 24.3-3 дахь хэсгийн химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн.
Тэгвэл өнөөдөр (2025.11.20)Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Флюорит ланд фактори” ХХК-д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцлээ. “Флюорит ланд фактори” ХХК Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан” гэмт хэрэгт холбогдсонд прокурорын бичсэн эсэргүүцэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлд хамаарч буй тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
| Химийн хортой бодис хадгалж байсан “Флюорит ланд фактори" компанийг шүүнэ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57