НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх эхнэрээ 20 жил хүчирхийлсэн нь тодорхой болж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэвч тэрбээр хугацаанаасаа өмнө суллагдсан.
Тэгвэл энэ талаар эхнэр О.Нарангарав "Хугацаанаасаа өмнө суллагдсан Б.Эрдэнэсүх надад болон хүүхдүүдэд амь нас, эрүүл мэндийн бодит аюул учруулж байна" гэв. Тодруулбал, "Айж байна. Бишээгийн Эрдэнэсүх нь аравдугаар сарын 16-нд 461-р ангид 30 хоног хоригдсон. Гэвч хугацаанаасаа өмнө, аравдугаар сарын 30-нд “надтай болон хүүхдүүдэд ойртохгүй, уулзахгүй байх” сануулгатайгаар суллагдсан. Тэрэлжийн гүүрэн дээрээс баригдах үедээ гаальтай "Highlander" маркийн автомашин дээр хуурамч дугаар зүүж яваад цагдаагийн байгууллагынханд баригдаж хоригдсон байдаг.
Одоо ч энэ машинаа энэ дугаартай нь унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хууль хүчний байгууллагын шийдвэрийг уландаа гишгэж байгааг харуулж байна. Хуулийн байгууллагад удаа дараа мэдэгдсэн ч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ авч, шалгаж тогтоохгүй байна. Тэр машинтайгаа хэвийн зорчиж, бидэнтэй зам дээр санаатайгаар таарч шахах, мөргөх гэж оролдох, хүүхдүүдийг сургуулиас нь аваад явах замд байнга өөдөөс гарч ирэх, ойртохгүй байх шаардлагыг бүрэн зөрчиж, тогтмол тааралдах оролдлого хийх нь надад болон хүүхдүүдэд амь нас, эрүүл мэндийн бодит аюул учруулж байна. Хэрэв надад эсвэл миний хүүхдүүдэд ямар нэгэн зүйл тохиолдвол энэ бүхэн Бишээгийн Эрдэнэсүхтэй шууд холбоотой гэдгийг мэдэгдэж байна" гэжээ.

| О.Нарангарав: Хугацаанаасаа өмнө суллагдсан Б.Эрдэнэсүх амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байна |
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Өнөөдөр чансаа өндөр 64 бөхийн барилдаан болно
2026-05-02 10:58:15
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03