Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас орон нутагт “саарал чоно агнах уралдаан” зарлах, толгой дараалан устгах үйл ажиллагааг зохион байгууллахгүй байхыг анхаарууллаа. Мөн цаашид уралдаан зарлах, олноор хоморголон устгах, нийгмийн сүлжээгээр зүй бус зураг, бичлэг оруулах зэрэг зөрчил гарсан тохиолдолд саарал чонын агнуурыг тухайн бүсэд хориглох хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдлээ.
Тус мэдэгдэлдээ:
"Саарал чоно (Canis Lupus) нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр “ховордож болзошгүй” гэж үнэлэгдсэн, өвсөн тэжээлтэн амьтдын тоо толгойг зохистой хэмжээнд барьж, байгаль, экосистемийн зохистой харьцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг, “Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-ын II хавсралтад орсон амьтан юм. Саарал чонын зохистой ашиглалтыг явуулах зорилгоор улсын хэмжээнд жилд дунджаар 400 орчим толгой саарал чоныг ахуйн зориулалтаар агнах тоо хэмжээг баталж, орон нутаг зөвшөөрлийг олгодог. Сүүлийн жилүүдэд малчдаас саарал чонын тоо толгой нэмэгдэж, малчдад учруулах хохирол ихэссэн, зөвшөөрлийн хураамж өндөр байгаагаас шалтгаалан иргэд зөвшөөрөл авахад хүндрэлтэй байгаа тул тодорхой арга хэмжээ авч өгөх талаар олон удаагийн хүсэлт ирсэнтэй холбогдуулан Амьтны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт "Байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх болон мал, гэрийн тэжээвэр амьтанд өвчин халдварлах, иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зарим амьтны тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч болно" гэж заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаанд үндэслэн 2025 онд говь болон зүүн бүсийн аймгуудаас бусад аймгийн Засаг дарга, Байгаль орчны газруудад чоныг ахуйн зориулалтаар болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг зохицуулах агнуурыг зохион байгуулж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу зөвшөөрлийн төлбөр хураамжаас чөлөөлж ажиллах чиглэл өгсөн" гэв.
| БОУАӨЯ: Саарал чоныг олноор нь устгаж, уралдаан зарлахгүй байхыг анхааруулж байна |
Өчигдөр Өвөрхангайд салсан эхнэрээ хоёр удаа хутгалсан хэрэг гарчээ
2026-03-17 16:38:48
"Элэг"-ний Ж.Хатанбаатараас хурааж авсан сувилалыг зөнөсөн хүмүүсийг асрах төв болгоно
2026-03-17 16:18:55
Автобусны мөнгийг аппликейшн, бэлэн мөнгө зэргээр авч эхэлснээр орлого нь 69 хувиар нэмэгджээ
2026-03-17 15:22:34
Өчигдөр Өвөрхангайд салсан эхнэрээ хоёр удаа хутгалсан хэрэг гарчээ
2026-03-17 16:38:48
"Элэг"-ний Ж.Хатанбаатараас хурааж авсан сувилалыг зөнөсөн хүмүүсийг асрах төв болгоно
2026-03-17 16:18:55
Автобусны мөнгийг аппликейшн, бэлэн мөнгө зэргээр авч эхэлснээр орлого нь 69 хувиар нэмэгджээ
2026-03-17 15:22:34
УДШ Либертари намын даргаар Э.Оргил-Эрдэнийг бүртгэлээ
2026-03-17 14:02:04
Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн цэгүүдэд дөрвөн ээлжээр ажиллаж байна
2026-03-17 13:49:19
"Хоршооны зээлийг хэрэглээндээ ашигласан тул түр зогсоосон, цаашид бэлчээрээ зөв ашигласан малчдад олгоно"
2026-03-17 13:44:34
Цэргийн баяраар төв талбайд эрүүл мэндийн үзлэгт орж, үзэсгэлэн, тоглолт үзээрэй
2026-03-17 12:32:13
“Урьхан”-ы гэж алдаршсан Б.Чинбат, түүний эхнэрийн дүү гэх Д.Ичинхорлоо нар Olloo ХК-иас 240 сая гаруй төгрөг нэхэмжилж шүүхийн дарамт үзүүлж байна
2026-03-17 11:03:16
ӨБХ: Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар П.Наранбаяр, Т.Аубакир, Б.Энхбаяр сайд нарын мэдээллийг сонсоно
2026-03-17 09:38:22
Япон хоол хүнсний НӨАТ-ыг түр хугацаанд 0 хувь болгох асуудлыг хэлэлцэж байна
2026-03-17 09:26:27
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
2026-03-17 08:59:40
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2026-03-17 08:13:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-17 08:09:10
Ногоон автобусны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээр шийдвэрлэлээ
2026-03-16 17:45:48
Насанд хүрээгүй охидыг хүчиндэж, биеийг нь үнэлсэн Ш.М, Н.Э нарын хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 17:00:59
Метроны тендерийг нээх хугацааг хойшлууллаа
2026-03-16 16:56:35
Дүүргийн эмч нар дурангаар түрүү булчирхай авах анхны мэс заслыг амжилттай хийлээ
2026-03-16 15:49:24
Монголд 461 сая ам.доллароор Хаягдал ус боловсруулах үйлдвэр барилаа
2026-03-16 15:12:10
Сэрэмжлүүлэг: Төв аймагт шүлхий өвчин гарлаа
2026-03-16 15:08:32
Э.Шинэбаяр ГИХГ-т ажилладаг хэмээн удаа дараа залилан хийжээ
2026-03-16 15:00:21
Сугалаанд ₮3.1 тэрбумыг алдаж, Залилангийн эсрэг төв байгуулах боллоо
2026-03-16 14:20:57
Дундаж цалин 2.8 сая төгрөг байна
2026-03-16 12:14:55
"Эко" С.Нямдаваа Hilton зочид буудлын салбарыг Монголд нээж байна
2026-03-16 11:46:58
Олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс сэтгэл гутралд орсон хэмээн Мета компанийг шүүхэд өгчээ
2026-03-16 11:35:31
Түмнийхээ итгэлийг дааж яваа бол энэ хуулиас айх хэрэггүй гэв
2026-03-16 10:53:49
Хөрш айлынхаа жирэмсэн эмэгтэйг охинтой нь хамт хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 10:44:36
Сурагчдад үндэсний бөхийг таниулах чиглэлээр гэрээ хийлээ
2026-03-16 10:07:26
Хэнтийн Дадалд түймэр гарч, 2 га газар өртлөө
2026-03-16 09:22:14
Танилц: Өнөөдөр эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд
2026-03-16 09:15:54
Өнөөдөр ихэнх нутгаар салхи, шуургатай
2026-03-16 08:44:44
Мал арилжих, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-16 07:57:33