Маргааш буюу 2025 оны 11 дүгээр сарын 21-нд Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэрт эрдэмтэн, академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг гардуулна.
Академич С.Нарангэрэл нь Монгол Улсын хууль зүйн салбарт олон арван жил үр бүтээлтэй ажиллаж, судалгаа шинжилгээ, боловсролын чиглэлээр онцгой амжилт гаргасан эрдэмтэн юм. Тэрбээр МУИС-д багшилж, олон шавь бэлтгэж, докторын зэрэг хамгаалсан ба хууль зүйн боловсрол, шинжлэх ухааны салбарт залуу судлаачдыг удирдан чиглүүлсэн туршлагатай. Мөн Прокурорын байгууллага, Улсын Ерөнхий прокурорын туслах, Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашиж, хууль эрхзүйн салбарт нөлөө бүхий хувь нэмэр оруулсан байна.
С.Нарангэрэлийн судалгааны хүрээ нь зөвхөн хууль зүйд хязгаарлагддаггүй. Тэрбээр Монголын түүх, ёс суртахуун, Чингис хааны эрх зүйн үзэл, нийгмийн зохион байгуулалтын талаар гүнзгий судалгаа хийж, олон ном, судалгааны бүтээл туурвижээ. Түүний “Чингис хааны ёс суртахуун-эрх зүйн шастир”, “Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо”, “Эрх зүйн англи‑монгол‑орос толь” зэрэг бүтээлүүд нь үндэсний өв соёлыг хадгалах, шинжлэх ухааныг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үнэлэгддэг.
Түүний судалгааны бүтээлүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, Японы Нагояагийн их сургуульд хүндэт доктор, МУИС-аас “Эмерит профессор” зэрэг шагналуудыг хүртсэн. Мөн Б.Чимидийн нэрэмжит шагнал хүртсэн бүтээлээрээ Монголын хууль зүйн судалгааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нь үнэлэгдсэн. Удам дамжсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн юм.
Энэхүү шагнал нь Монголын шинжлэх ухаан, боловсрол, түүх, соёлын салбарт гүнзгий хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, академич С.Нарангэрэлийн амьдрал, бүтээл үйлсийг өндрөөр үнэлж буй төрийн нэрэмжит хүндэтгэлийн нэгэн илрэл болж байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:
| “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэх эрхэм С.Нарангэрэл гэж хэн бэ |
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Өнөөдөр чансаа өндөр 64 бөхийн барилдаан болно
2026-05-02 10:58:15
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03