Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургуулийг ашиглалтад оруулаад байна. Гэвч ашиглалтад оруулсан эдгээр сургууль, цэцэрлэгийн зарим нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэлийн Боловсролын салбарт энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургуулийг ашиглалтад оруулаад байна. Гэвч зарим цэцэрлэгийн үйл ажиллагаа огт эхлээгүй, зарим сургуулиуд 100 хувь хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд 240 ортой цэцэрлэгийн барилгыг дуусгаж, энэ сарын 17-нд ашиглалтад оруулаад байна. Энэ цэцэрлэгийн барилгын ажил 2020 онд эхэлсэн байдаг. Энэ мэт олон ажил гацсан сургууль, цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил 2018 оноос хойш гацсан байсан. Уг ажлыг 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлж, нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулаад байна. 62 дугаар сургуулийн өргөтгөл нь нийт 25 ангитай. Гэтэл Боловсролын яамнаас өнөөдрийн байдлаар 12 ангийг нь тохижуулсан байна. 13 анги нь сандал ширээгүй байгаа. Яг ийм нөхцөл байдалтай 12 сургууль байгаа бол 8 цэцэрлэгийн зөөлөн, хатуу эдлэлийг салбар яамнаас шийдэж өгөөгүй байна. Үүнээс болж бүрэн хүчин чадлаараа хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байдалтай байна” гэлээ.
Мөн 2026 оны улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 10 сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн байсан. Харин нийслэлийн төсвийн төсөлд дахин 11 сургууль, цэцэрлэг барих төсвийг суулгахаар төлөвлөж байна. Түүнчлэн 33 сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлтийн ажил үргэлжилж байна. 2026-2027 онд 84 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Ингэснээр нэг ангид суралцаж байгаа хүүхдүүдийн тоо буурч, хүртээмж нэмэгдэнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хэлж байв.
| Шинэ сургууль цэцэрлэгүүд ширээ, сандал, эд хэрэгсэлгүйн улмаас ажиллахгүй байна |
Өчигдөр Өвөрхангайд салсан эхнэрээ хоёр удаа хутгалсан хэрэг гарчээ
2026-03-17 16:38:48
"Элэг"-ний Ж.Хатанбаатараас хурааж авсан сувилалыг зөнөсөн хүмүүсийг асрах төв болгоно
2026-03-17 16:18:55
Автобусны мөнгийг аппликейшн, бэлэн мөнгө зэргээр авч эхэлснээр орлого нь 69 хувиар нэмэгджээ
2026-03-17 15:22:34
Өчигдөр Өвөрхангайд салсан эхнэрээ хоёр удаа хутгалсан хэрэг гарчээ
2026-03-17 16:38:48
"Элэг"-ний Ж.Хатанбаатараас хурааж авсан сувилалыг зөнөсөн хүмүүсийг асрах төв болгоно
2026-03-17 16:18:55
Автобусны мөнгийг аппликейшн, бэлэн мөнгө зэргээр авч эхэлснээр орлого нь 69 хувиар нэмэгджээ
2026-03-17 15:22:34
УДШ Либертари намын даргаар Э.Оргил-Эрдэнийг бүртгэлээ
2026-03-17 14:02:04
Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн цэгүүдэд дөрвөн ээлжээр ажиллаж байна
2026-03-17 13:49:19
"Хоршооны зээлийг хэрэглээндээ ашигласан тул түр зогсоосон, цаашид бэлчээрээ зөв ашигласан малчдад олгоно"
2026-03-17 13:44:34
Цэргийн баяраар төв талбайд эрүүл мэндийн үзлэгт орж, үзэсгэлэн, тоглолт үзээрэй
2026-03-17 12:32:13
“Урьхан”-ы гэж алдаршсан Б.Чинбат, түүний эхнэрийн дүү гэх Д.Ичинхорлоо нар Olloo ХК-иас 240 сая гаруй төгрөг нэхэмжилж шүүхийн дарамт үзүүлж байна
2026-03-17 11:03:16
ӨБХ: Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар П.Наранбаяр, Т.Аубакир, Б.Энхбаяр сайд нарын мэдээллийг сонсоно
2026-03-17 09:38:22
Япон хоол хүнсний НӨАТ-ыг түр хугацаанд 0 хувь болгох асуудлыг хэлэлцэж байна
2026-03-17 09:26:27
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
2026-03-17 08:59:40
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2026-03-17 08:13:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-17 08:09:10
Ногоон автобусны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээр шийдвэрлэлээ
2026-03-16 17:45:48
Насанд хүрээгүй охидыг хүчиндэж, биеийг нь үнэлсэн Ш.М, Н.Э нарын хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 17:00:59
Метроны тендерийг нээх хугацааг хойшлууллаа
2026-03-16 16:56:35
Дүүргийн эмч нар дурангаар түрүү булчирхай авах анхны мэс заслыг амжилттай хийлээ
2026-03-16 15:49:24
Монголд 461 сая ам.доллароор Хаягдал ус боловсруулах үйлдвэр барилаа
2026-03-16 15:12:10
Сэрэмжлүүлэг: Төв аймагт шүлхий өвчин гарлаа
2026-03-16 15:08:32
Э.Шинэбаяр ГИХГ-т ажилладаг хэмээн удаа дараа залилан хийжээ
2026-03-16 15:00:21
Сугалаанд ₮3.1 тэрбумыг алдаж, Залилангийн эсрэг төв байгуулах боллоо
2026-03-16 14:20:57
Дундаж цалин 2.8 сая төгрөг байна
2026-03-16 12:14:55
"Эко" С.Нямдаваа Hilton зочид буудлын салбарыг Монголд нээж байна
2026-03-16 11:46:58
Олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс сэтгэл гутралд орсон хэмээн Мета компанийг шүүхэд өгчээ
2026-03-16 11:35:31
Түмнийхээ итгэлийг дааж яваа бол энэ хуулиас айх хэрэггүй гэв
2026-03-16 10:53:49
Хөрш айлынхаа жирэмсэн эмэгтэйг охинтой нь хамт хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 10:44:36
Сурагчдад үндэсний бөхийг таниулах чиглэлээр гэрээ хийлээ
2026-03-16 10:07:26
Хэнтийн Дадалд түймэр гарч, 2 га газар өртлөө
2026-03-16 09:22:14
Танилц: Өнөөдөр эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд
2026-03-16 09:15:54
Өнөөдөр ихэнх нутгаар салхи, шуургатай
2026-03-16 08:44:44
Мал арилжих, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-16 07:57:33