Хуурамч доллар солиулсан, солиулахыг завдсан дөрвөн тохиолдол энэ сарын 6-11-ний өдрүүдэд бүртгэгджээ. Тухайлбал, ХУД дэх ... банкны салбарт хуурамч 100 ам.доллар солуилсан, Дархан-Уул аймагт хувиараа валют арилжаа хийдэг иргэнээс 1000 ам.доллар солиулсны 300 нь хуурамч мөнгөн дэвсгэрт байсан зэрэг гомдлууд ирсэн байна. Эдгээр хэргийг шалгаж үзэхэд кино зураг авалтад ашиглах зориулалаттай тэмдэглэл бүхий "доллар" байжээ. МУ-ын хуулиар хуурамч мөнгөн дэвсгэрт ашигласан, бусдыг төөрөгдөлд оруулсан тохиолдолд эрүүгийн хариулага хүлээх заалттай.
| Кино зураг авалтад ашигладаг доллар солиулж, залилжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33