Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хороодын дунд хуванцрыг хамгийн их цуглуулсан хороог шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна.
Энэ уралдаан нь нийслэлийн хороодын дунд зохион байгуулагдаж байгаа бөгөөд иргэд, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгжүүд бүгд оролцох боломжтой юм. Тэмцээний гол зорилго нь хороод дундаа хуванцрыг ангилан цуглуулж, дахин боловсруулах хэмжээг нэмэгдүүлэхэд оршиж байна.
Уралдаан 11 дүгээр сарын 6-нд эхэлсэн ба 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд оролцогчид хорооны хог хаягдлын байцаагчийн тусламжтайгаар цуглуулсан хуванцраа тухайн хороондоо өгөх юм. Хуванцрыг өгөхдөө ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй, бүрэн үнэ төлбөргүй хүлээж авна гэж зохион байгуулагчид мэдээлжээ.
Энэхүү тэмцээн нь зөвхөн хог хаягдлыг цэвэрлэх төдийгүй иргэдийн дунд хог хаягдлыг ангилан ялгах, байгаль орчны боловсролыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Хороодын дунд хамгийн их хуванцрыг цуглуулсан нь тусгай шагнал, өргөмжлөлөөр шагнагдах ажээ.
| Хамгийн их хуванцар цуглуулсан хороог шалгаруулна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33