Нийслэлийн замын сүлжээ нь хотын төв рүү чиглэн Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, нийслэлийн дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам”-ыг барих юм. “Нэгдүгээр тойрог зам”-ын трасс нь Улаанбаатар хотын 5 дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг хамарч, 3029 нэгж талбарт газар чөлөөлөлт хийнэ. Ингэхдээ нөхөн олговрыг олгоно. Энэхүү төслийг хэрэгжүүлэх үндэслэл, үр өгөөжийг авто замын зурвасын судалгаа , байр зүйн судалгаа, геологи геодезийн судалгаа, инженерийн судалгаа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн судалгаа, нийгэм санхүү эдийн засгийн эрсдэлийн судалгаа, байгаль орчны хувьд судалжээ.
Нийгэм, хөдөлмөр эрхлэлтэд оруулах хувь нэмэр:
Төслийн хамгийн чухал зорилго нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байна. Тодруулбал, төсөл хэрэгжсэнээр 3540 байнгын ажлын байр шууд бий болох бөгөөд үүний 85 хувийг орон нутгийн ажиллах хүчээр хангах боломжтой. Мөн шууд бус байдлаар 14160 ажлын байр бий болно. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд ажиллах хүчний өсөлтийг 2 хувь нэмэгдүүлж, хөдөлмөрийн дутуу ашиглалтын бууралтыг 26 хувь, ажилгүйдлийг 37 хувиар бууруулах тооцоолол гарчээ.
Эдийн засгийн өгөөж:
Төслийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь тээврийн салбарын зардал, цаг хугацааны хэмнэлтээр хэмжигдэнэ. Тухайлбал, хотын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлснээр нийслэлийн замын түгжрэл 20-25 хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 4.8-5.5 км/цагаар өснө. Мөн төсөл хэрэгжсэнээр ослоос үүдэлтэй нийт хохирлын зардал 50 хувиар буурах учир эд хөрөнгө, цаашлаад хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах судалгаа гарчээ.
Байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл :
Төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийн үнэлгээг БОНХАЖЯ-ны сайдын 2014 оны А/117 дугаар тушаалаар баталсан аргачлал болон Дэлхийн банкнаас гаргасан “Байгаль орчны менежментийг сайжруулах аргачлал, зөвлөмж”-ийн матрицын аргыг ашиглан гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжсэнээр өдөрт ялгардаг 35.9 кг тоосжилт 239 дахин буурах тооцоог гаргажээ. Түүнчлэн барилгын ажлын үед газар шорооны ажлын улмаас хөрсөн бүрхэвч эвдэгдэж, гадаргын төлөв байдал өөрчлөгдөнө. Харин төсөл хэрэгжсэний дараа шинээр хөрс элэгдэж талхлагдах, эвдрэх, бохирдох нөлөө гарахгүй аж. Автозамын дагуу зүлэг, мод бут тарьж, биологийн нөхөн сэргээлт хийсний үр дүнд байгалийн үзэмж сэргэн, хүний үйл ажиллагаа болон газар шорооны ажлын улмаас эвдрэлд орсон газар нутаг талхлагдахгүй орчин бүрдэх бөгөөд хөрсний элэгдэл 40.2 дахин буурч, агаар болон хөрсний чийгшил тус бүр 10 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан байна. Зүлэгжүүлэлтийн талбай 14,500 м.кв-аас 256,400 м.кв хүртэл буюу 16.6 дахин нэмэгдэх нь хотын ногоон байгууламжийг өргөжүүлж, иргэдийн таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн 3,000 орчим яндан устаж, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| 3029 талбарыг нөхөн олговор өгч чөлөөлөн тойрог зам барина |
2025-11-20 08:05:14
2025-11-20 08:00:00
16 настай охиныг амиа алдахад хамт байсан Э.Номин-Эрдэнийг үргэлжлүүлэн хорино
2025-11-19 16:18:46
16 настай охиныг амиа алдахад хамт байсан Э.Номин-Эрдэнийг үргэлжлүүлэн хорино
2025-11-19 16:18:46
С.Баатарсүрэнг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо
2025-11-19 15:41:30
Скүүтер, мопедийг явган хүний замаар явуулахгүй байх зохицуулалт хийнэ
2025-11-19 15:36:58
Шинэ хууль: Шинжилгээгээр өвчтэй, халдвартай нь тогтоогдсон бол гэрлэгчдээ мэдэгдэх үүрэгтэй
2025-11-19 15:03:41
Үзэгчдийн хувьд Монголчууд, шоуны хувьд Солонгосчууд яллаа
2025-11-19 13:58:51
2025-11-19 13:53:13
2025-11-19 13:18:51
А.Адъяасүрэн дэлхийн чансаагаар 23-т бичигдлээ
2025-11-19 12:17:29
Кино зураг авалтад ашигладаг доллар солиулж, залилжээ
2025-11-19 12:09:33
БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээг 100 сая тоннд хүргэх санал гаргалаа
2025-11-19 11:55:52
Монгол бахархлын өдрөөр зах, худалдааны төвүүд ажиллана
2025-11-19 11:44:51
2025-11-19 11:34:07
Андуурсан гүйлгээ, илгээмжийг мэдсээр байж ашигласан 485 хэрэг бүртгэгджээ
2025-11-19 11:11:45
2025-11-19 11:09:35
Таван настай хүүгээ "өмдөндөө шээлээ" хэмээн зодсон аав давж заалджээ
2025-11-19 10:51:47
"60 сая төгрөг хожлоо" хэмээн итгүүлж, найман саяыг залилжээ
2025-11-19 10:38:17
2025-11-19 10:25:38
2025-11-19 09:51:04
2025-11-19 09:31:11
2025-11-19 09:00:00
2025-11-19 08:05:05
2025-11-19 08:00:58
2025-11-18 17:05:18
Барон Унгерний удмын “Тик Токчин” охин
2025-11-18 16:09:19
Автобус болон дөрвөн автомашин мөргөлдсөний улмаас зорчигчид гэмтжээ
2025-11-18 15:19:11
АНУ-ын тагнуулчдад даатгалын үйлчилгээ үзүүлдэг компанийг Хятад фирм худалдаж авсан байна
2025-11-18 14:59:11
Чихрийн шижинтэй ажилтнуудын 32 хувь нь ажлын байрны сөрөг хандлагад өртдөг
2025-11-18 14:20:48
2025-11-18 14:03:53
Харцага О.Наранбаатар: О.Хангай аварга масс ихтэй, мэдрэмжтэй, биеэ сайн сулладаг, над шиг адилхан бярддаг хүнд бол хэцүү...
2025-11-18 13:45:53
Украйн Францад үйлдвэрлэсэн 100 гаруй сөнөөгч онгоц авна
2025-11-18 13:03:08
Хамгийн олон чоно авласан анчинг ₮1,5 саяар шагнана
2025-11-18 13:01:52
"Physical Asia" шоуны ялагч баг өнөөдөр тодорно
2025-11-18 12:55:37
2025-11-18 12:39:04
Бангладешийн екс ерөнхий сайд 78 настай эмэгтэй цаазын ял сонслоо
2025-11-18 12:34:03
Жиндүү хүйтэн өдрийн тоо 30 хоногоор багасна
2025-11-18 12:31:00
Үхрүүд нь лаг шаварт шигдэж үхсэнд малчин өөрөө буруутай тул хохирлыг таллаж төлүүлжээ
2025-11-18 12:24:45
Суллагдах дөхөж буй хоригдлуудыг “Сэтгэл зүйн дархлаа” сургалтад хамрууллаа
2025-11-18 11:58:00
Сэрэмжлүүлэг: "Ногоон нуур 1008 айл" төсөлд оруулна хэмээн залилж байна
2025-11-18 11:28:13
2025-11-18 11:27:08
Н.Эрдэнэхүүг дахин томилсныг АТГ-аар шалгуулахаар ханджээ
2025-11-18 11:22:31
Энэ өвөл Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодод илүү хүйтэрнэ
2025-11-18 11:03:43
2025-11-18 10:18:49
2025-11-18 09:43:49
2025-11-18 09:35:13
2025-11-18 09:32:29
2025-11-18 08:05:03
2025-11-18 08:00:00