МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2025 ОНЫ 10 САРЫН 29 БДРИЙН 147 ДУГААР ТОГТООЛ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарч байгаа, ажил, хөдөлмөр эрхэлдэг эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалсугай.

| Хүүхэд тань томуугаар өвдсөн бол тав хоногийн цалинтай чөлөө авах боломжтой |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33