"102" апплейкшнаар дамжуулан иргэд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн мэдээллийг зургаар баталгаажуулан илгээж, улмаар урамшуулал авах журам энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Энэ долоо хоногийн эхний гурван өдөр буюу 10–13-ны хооронд иргэд "102" аппликейшнаар дамжуулан нийт 30,773 зөрчлийн мэдээлэл ирүүлснээс явган хүний зам дээр тээврийн хэрэгсэлийг байршуулсан 24,217 зөрчил бүртгэгдсэн байна. Ирүүлсэн мэдээлэлд үндэслэн дүрэм зөрчсөн холбогдох тээврийн хэрэгслийн жолооч нарт хариуцлага тооцож байна. Жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулж, бусдын хөдөлгөөнд саад болохгүй хөдөлгөөнд соёлтой оролцохыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
| Даваа, Мягмар, Лхагва гарагт 30,773 машины зөрчлийг зургаар илгээжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33