Сүхбаатар суманд хар тамхины ургамал тарьсан "Дорнод шим агро" ХХК-ийн 10,000 га газрыг хурааж авлаа

“Дорнодшим агро” ХХК Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт газар тариалан, мал аж ахуй, мод тарих чиглэлээр гурван газар эзэмшдэг аж. Гэвч тус компани тариалангийн талбайд мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг тариалсан байж болзошгүй гэмт хэргийг тус аймгийн цагдаагийн газар илрүүлэн Хар тамхитай тэмцэх газартай хамтран шалгаж эхэлсэн. Тодруулбал, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон мансууруулах ургамал гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. 

Тус хэргийн талаар Сүхбаатар аймгийн засаг дарга С.Идэрбат мэдээлэл өглөө. Тэрбээр "Байцаагчид тухайн асуудлыг илрүүлээд хууль хяналтын байгууллагад хандсан. Надад ирсэн мэдээллээр бол тарьсан, хурааж авсан ургамал нь тодорхой хэмжээгээр хар тамхины оролцоотой ургамал байна гэдэг нь эхний байдлаар бол тогтоогдсон байгаа. ХэрэгХар тамхитай тэмцэх хэлтэс дээр очоод шалгагдаад явж байгаа юм билээ. Яг албан ёсны шийдвэр нь гараагүй байж байна, гэхдээ албан ёсны шийдвэр нь гараагүй ч гэсэн хар тамхины төрлийн ургамал тарьсан гэдэг нь бол тогтоогдож батлагдсан байж байгаа. Ингэхээр бид нар яах гэж байна гэхээр тухайн газар эзэмшсэн байгууллагуудтай өгсөн нутгийн захиргааны байгууллагууд нь газрыг зөв зохистой хуулийн дагуу эзэмших ёстой гэсэн гэрээ байгуулж ажилладаг. Тэгэхээр эд нар бол хуулийн дагуу бид нартай байгуулсан гэрээгээ зөрчсөн учраас Сүхбаатар сумын засаг даргад газрыг хуулийн дагуу цуцал гэсэн үүрэг өгсөн. Одоо тэнд чинь 10 мянган га газар байж байна. 10 мянган га газрыг цуцал, эргээд дараагийн байдоаар хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах байдлаар эргэлтэд оруул. Тэгэхээр энэ нөхдүүдтэй газрын асуудлыг шууд цуцална, хурааж авна ийм хариуцлага тооцно гэж ойлгож болно. Гадны хөрөнгө оруулалт аймагт бол хэрэгтэй байдаг. Тэдэнтэй бол бид хууийн хүрээнд хамтарч ажиллаж байгаа. Хууль зөрчиж байгаа тохиолдолд өмгөөлж хамгаалахгүй хуулийн хүрээнд арга хэмжээг аваад явна. Энэ компаниас Сүхбаатар суманд газрын төлбөр орж ирж байсан .Ирээдүйд хөрөнгө оруулна гэж ярьж байсан. Энэ хүмүүс бол дамжуулах байдлаар худалдаж авсан юм билээ.  Хууль зөрчсөн шалгасан учраас үйл ажиллагааг зогсоосон. Ажилчдыг чөлөөлсөн. Бид нутаг дэвсгэрээс гаргана гэж байгаа. Газрыг нь хурааж аваад эрчимжсэн МАА, сүүний үйлдвэр хоршооны нөхдүүд  "Ногоон тэжээл хэрэгтэй байна, газар шийдээд өгвөл өөрсдөө тарья" гэж байгаа хоршооныхонд дахин хуваарлах замаар ашиглуулна гэж ойлгож болно" гэж ярьжээ.  


Сүхбаатар суманд хар тамхины ургамал тарьсан "Дорнод шим агро" ХХК-ийн 10,000 га газрыг хурааж авлаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ