"Ноорог"-ын О.Уламсайхан өчигдөр /2025.11.11/ үүрээр бусдад хутгалуулж, хагалгаанд орсон. Тэгвэл хагалгаа амжилттай болж, ухаан орсон талаар түүний найз Ж.Өнөмөнх цахим хуудастаа мэдээллээ.
Тэрбээр "О.Уламсайханы хагалгаа амжилттай болж ухаан орсон. Болсон хэргийг тодорхой субъектууд янз бүрээр тайлбарлаж, үндэслэлгүй хуурамч мэдээлэл түгээж буй тул залруулга хийхэд,
Тухайн хэргийг найз нөхдийн маргаан байсан, хамт жагсаж явсан нөхөд нь гэм хор учруулсан гэх үндэслэлгүй мэдээлэл түгээж байна. О.Уламсайхантай ямар нэг холбоо хамааралгүй, таньж мэдэхгүй хөндлөнгийн этгээд үйлдсэн болно. Тус үйл явдлыг санаатайгаар, зориудаар төлөвлөсөн эсэхийг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны эцэст тогтоох тул хэт улстөржүүлэхээс зайлсхийнэ үү.
О.Уламсайхан найзуудын хамтаар айлын гэрт дайрч орж, эхнэрт нь гар хүрсэн гэх мэдээлэл нь ОГТ ҮНДЭСЛЭЛГҮЙ. Хэрэг Уламсайханы гэрийн орцонд болсон. Холбогдох нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамруулсан тул бидний зүгээс задлах, олон нийтэд түгээх боломжгүй. Гэхдээ олон нийтийн сүлжээнд зориудаар түгээж буй мэдээлэл үндэслэлгүй гэдгийг НОТТОЙ, ХАРИУЦЛАГАтайгаар мэдэгдье.
Сэжигтэн талаас О.Уламсайханы оролцсон жагсаалыг буруутгаж, өдөөн хатгаж, эцэст нь гэм хор учруулсан. Өнөөдөр аливаа иргэн Монгол улсын Үндсэн Хуулиар олгосон жагсаж цуглах эрхээ эдэлснийхээ төлөө аюул заналхийлэл, бие махбод, сэтгэл санаа, нэр төрийн халдлагад өртсөнд тун харамсалтай байна. Уг асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисст мөн хандсан болно. Иймд та бүхнийг ямар нэг баримт, нотолгоогүй мэдээлэлд үндэслэж бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байхыг уриалж байна" гэлээ.
| Ж.Өнөмөнх: О.Уламсайханы хагалгаа амжилттай болж ухаан орсон |
Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
2026-06-25 00:28:55
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 09:33:10
Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
2026-06-25 00:28:55
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47