Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БЗД-ийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Тус хорооны оршин суугч Ж.Нарантуяагийнд цахилгаанаас үүдэлтэй гал шөнө дунд гарч, угаар мэдрэгч төхөөрөмж нь дохио өгснөөр хүүхдүүд сэрж, болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан гэдгийг энэ үеэр хэлж байв. Энэ талаар оршин суугч Ж.Нарантуяа “Манайх хашаандаа байшинтай, гэртэй. Тэр шөнө дөрвөн хүүхэд маань гэрт унтаж байсан юм. Тогны утас масслаж, цахилгаанаас үүдэлтэй гал 03:00 цагт гарсан бөгөөд угаар мэдрэгч төхөөрөмж дуугарч хүүхдүүд маань сэрсэн. Уг төхөөрөмж дуугарснаар бид болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан. Тухайн үед Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс залгасан байсан. Дуудлагыг нь харчхаад эргэж залгаж чадаагүй. Удалгүй тус төвийн ажилтнууд ирж, нөхцөл байдлыг шалгаад явсан” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Тухайн айлын угаар мэдрэгчийн дохиолол галлагаанаас бус тог цахилгааны асуудалтай холбоотойгоор дуугарсан. Иймээс иргэд тог цахилгааны аюулгүй бүрэн бүтэн байдлыг сайжруулж, болзошгүй эрсдэлээс гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Мөн нийслэлийн хэмжээнд 397 цэгээр түлш борлуулж байна. Өнөөдрийн байдлаар түлшний цэгүүдийн хомсдол арилж, нөөц жигдэрсэн. Иргэд түлштэй холбоотой тодруулах зүйл гарвал 24 цагаар ажиллаж буй Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 7011-9410 дугаарт залгаж лавлах боломжтой” гэв.
| Угаар мэдрэгч дуугарснаар дөрвөн хүүхэд сэрж, түймрээс сэргийлжээ |
Эрхтэн солиулах жагсаалтад 1000 иргэн байгаа ч энэ онд тархины үхэлтэй донор илрээгүй
2025-12-09 09:01:08
2025-12-09 09:00:00
2025-12-09 08:05:00
Эрхтэн солиулах жагсаалтад 1000 иргэн байгаа ч энэ онд тархины үхэлтэй донор илрээгүй
2025-12-09 09:01:08
2025-12-09 09:00:00
Шатахуун түгээлтийг хэвийн болгохгүй бол БЭТ томилж, тусгай зөвшөөрлийг цуцлахыг анхаарууллаа
2025-12-09 08:51:31
Монголын говиос олдсон 29 багц үлэг гүрвэлийн олдворыг Франц улс үнэ төлбөргүй "буцааж" өглөө
2025-12-09 08:43:39
2025-12-09 08:05:00
2025-12-09 08:00:00
Хилийн хурцадмал байдал дахин ширүүсч Тайланд улс Камбож руу агаараас цохилт өглөө
2025-12-08 17:29:33
Гаалийн ажилтнуудын хууль бус үйлдлийг 11-11 дугаараар авч, өдөрт нь Ерөнхий сайдад танилцуулна
2025-12-08 16:06:55
Трамп “Netflix” компани “Warner Bros”-ийг худалдаж авах нь асуудал дагуулж болох талаар мэдэгдлээ
2025-12-08 15:27:15
Мөрийтэй тоглоомын 20 сайтыг хаалаа
2025-12-08 15:12:59
Метро 2030 онд ашиглалтад орж, хамгийн хол зорчиход 2000 төгрөг төлнө
2025-12-08 15:02:25
2025-12-08 14:57:18
Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын захирлыг шинэ жилдээ хандив авахгүй байхыг анхаарууллаа
2025-12-08 14:38:54
2025-12-08 13:34:42
"Барилга барихад авдаг зөвшөөрлийг цөөлнө"
2025-12-08 13:27:50
Ж.Чинбүрэн: Нийслэлд томуугийн өвчлөл буурч байна
2025-12-08 13:08:16
2025-12-08 12:58:05
Оны сүүлчийн өдөр дулаарч, 13 хэм хүйтэн байна
2025-12-08 12:50:51
6 мянган төгрөгийн үнэтэй өндгөн шоколадны тоглоом 185-617 мянган төгрөгийн үнэд хүрлээ
2025-12-08 10:53:46
2025-12-08 10:04:10
Их Британид Хааны Тэнгисийн цэргийн хүчин Оросын аюул заналхийллийг эсэргүүцэх Атлантын шинэ стратегийг танилцууллаа
2025-12-08 09:53:11
2025-12-08 09:47:01
2025-12-08 09:33:57
Огт аваагүй хүүхдийн тэтгэмжийг нөхөн олгуулна
2025-12-08 09:29:38
ОХУ-аас оруулж ирсэн автомашиныг татвараас зайлсхийлгэсэн байцаагч нарт ял оноолоо
2025-12-08 08:30:00
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна
2025-12-08 08:12:07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна
2025-12-08 08:10:26