Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. Эдгээр багийн бүтээлийг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд олон нийтэд танилцуулж, шилдэг багуудыг зарлах юм. Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан, ухаалаг, ногоон технологийг нэвтрүүлсэн, Монголын түүхэн өв, соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан хотын загварыг бий болгох зорилгоор тус сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.
Шилдэг 24 багийн бүтээлийг танилцуулах арга хэмжээг нээж нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Хүннү хотыг байгуулахаар олон төвт хот, нийтийн тээвэрт тулгуурласан хотын хөгжил, ногоон ба саарал гэх дэд бүтцийн нэгдсэн хөрөнгө оруулалтын системийг хэрэгжүүлж байна. Авто зам, инженерийн шугам сүлжээ, бүсчлэлийн дүрэм зэрэг бүтээн байгуулалтын болон хууль эрх зүйн орчныг бүрдүүлж дууссаны дараа хувийн хэвшилд төсөл сонгон шалгаруулах зарчмаар төслийн газрыг санал болгоно. Энэ бол зөвхөн барилга барих асуудал биш, бодлого, итгэл, оролцогч талуудын хамтын үйл ажиллагааны үр дүнгээр бий болох томоохон төсөл юм. Өнөөдөр бид Хүннү хотын цаасан дээр зурсан төлөвлөлтийг бодит болгох төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулсан олон улсын баг, хамт олны бүтээлтэй танилцахад бэлэн болоод байна” гэсэн юм. Түүнчлэн олон улсын уралдаант сонгон шалгаруулалтын шүүгчдийн шийдвэр, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, Хүннү хотын бүтээн байгуулалтад оролцуулна гэдгийг онцоллоо. Хүннү хот нь Улаанбаатар хотоос 53 км-ийн зайд байрлах бөгөөд 31,503.1 га талбайг хамрах засаг захиргаа, эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр логистикийн нэгдсэн төв, их, дээд сургуулийн цогцолбор, өндөр технологийг дэмжсэн тусгай чиг үүрэгтэй хот болохоор төлөвлөгдөж байна.
| Шинэ зуун мод буюу Хүннү хотын загварын үзэсгэлэн нээгдлээ |
СХД-ийн эмнэлэг стент тавих, захын судасны бөглөрөл эмчлэх боломжтой боллоо
2026-09-10 16:58:56
2026-09-10 16:26:07
Аглагийн хийдийн хурал "шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" үндэслэлээр буцаагдав
2026-09-10 16:12:40
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр Вьетнам Улсын засгийн газрын шадар сайд Хо Куок Зунг хүлээн авч уулзлаа
2026-09-10 20:51:54
СХД-ийн эмнэлэг стент тавих, захын судасны бөглөрөл эмчлэх боломжтой боллоо
2026-09-10 16:58:56
Баавгайтай таарвал 99 %-ийн чинжүүний концентрат бүхий шүршигчийг ашиглаарай
2026-09-10 16:39:16
2026-09-10 16:26:07
Аглагийн хийдийн хурал "шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" үндэслэлээр буцаагдав
2026-09-10 16:12:40
2026-09-10 15:57:32
2026-09-10 12:34:56
2026-09-10 09:05:23
Реппер B Tamir гэр бүлийн хүчирхийллийн хэргээр АНУ-д баривчлагдаж байсан гэх мэдээлэл гарчээ
2026-09-10 08:50:12
2026-09-10 08:12:23
2026-09-10 08:11:08
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 15:44:22
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
Хэлмэгдэгчдийн хөшөөг 30 мянган хүний дурсгалд зориулж босгосон
2026-09-09 12:17:59
2026-09-09 11:31:18
2026-09-09 10:26:41
2026-09-09 10:20:12
БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстаны иргэд манай улсад ан хийж, шийтгүүлжээ
2026-09-09 10:01:53
2026-09-09 08:49:20
2026-09-09 08:45:40
Архаг стресстэй бол үүрийн 3-4 цагт сэрдэг
2026-09-09 08:31:17