Ноён хутагтын зохиосон “Цагаан толгой” сурах бичгийг хэвлэжээ. Говийн Ноён хутагт Д.Лувсанданзанравжаа "ХҮҮХДИЙН ДАЦАН" нэрт намтрын сургуулийг 1828 онд цогцлоон байгуулж, хүүхдүүд болоод ардад ном эрдэмд сургаж байв. Төр гэрэлт хааны 49 дүгээр оны зуны дунд сарын 18-нд Ноён хутагт Лүндэва хэмээгдэх Гүндэсамба нэрт шавьдаа "ХҮҮХДИЙН ДАЦАН"-ийн суралцах жаяг дэгийг дуудан бичүүлсэн эх бичвэр буй. Говийн Ноён хутагтын музейгээс эрхлэн хэвлүүлж буй “ХҮҮХДИЙН ДАЦАН”-гийн үндэсний бичгийн сургалтанд хэрэглэж байсан хутагтын зохиосон ТЭРГҮҮН ЦАГААН ТОЛГОЙ-г хос дэвтэр болгон анх удаа хэвлэж олны хүртээл болгожээ. Говийн Ноён хутагтын музейн үзмэрийн үндсэн бүртгэлийн 91-126, 91-127 бүртгэлийн дугаартай Монгол бичгийн сурах бичиг, Танин мэдэхүй сурах бичиг нэртэй “ХҮҮХДИЙН ДАЦАН”-д хэрэглэж байсан долоон мөрөөр, хуудас болгонд эгшиг гийгүүлэгчийн аймаг болгон бичсэн, нимгэн цагаан муутуу цаасан дээр мөн таван эгнээгээр монгол бичгээр бичсэн хоёр дэвтэр номыг анхлан хэвлэсэн нь “Үндэсний бичгийн III хөтөлбөр”-ийн хүрээнд хэн ч ашиглан суралцаж болох алхам болсон байна.
Мөн нэгэн дэвтэр нь 14 хуудастай, нөгөө нь 57 хуудастай энэхүү хоёр дэвтэр сурах бичиг нь /17.8х11 см, 20гр жинтэй/, /11.2х6.5 см, 30гр жинтэй/, ирмэгүүд нь урагдаж элэгдсэн байдалтай хадгалагдаж байна. Үндэсний монгол бичиг сурах нь Монгол хүний заавал эзэмших боловсрол хэмээн үзэж энэхүү Цагаан толгойг заадаг байжээ. Сурах бичгээ Хутагт өөрөө зохион хичээлийг эрдэм билигт, номтой хүмүүсээр заалгаж байсан нь түүхэн үнэн. Хутагтын “ХҮҮХДИЙН ДАЦАН” нэрт намтрын сургууль нь олон талын мэдлэг боловсрол олгож байсны нэгэн чухал нь Үндэсний бичгээ заах болон Монгол аж төрөх ёсны мэдлэгийг өгч байсан нь онцлогтой юм.

| Ноён хутагтын зохиосон “Цагаан толгой” сурах бичгийг хэвлэлээ |
СХД-ийн эмнэлэг стент тавих, захын судасны бөглөрөл эмчлэх боломжтой боллоо
2026-09-10 16:58:56
2026-09-10 16:26:07
Аглагийн хийдийн хурал "шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" үндэслэлээр буцаагдав
2026-09-10 16:12:40
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр Вьетнам Улсын засгийн газрын шадар сайд Хо Куок Зунг хүлээн авч уулзлаа
2026-09-10 20:51:54
СХД-ийн эмнэлэг стент тавих, захын судасны бөглөрөл эмчлэх боломжтой боллоо
2026-09-10 16:58:56
Баавгайтай таарвал 99 %-ийн чинжүүний концентрат бүхий шүршигчийг ашиглаарай
2026-09-10 16:39:16
2026-09-10 16:26:07
Аглагийн хийдийн хурал "шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" үндэслэлээр буцаагдав
2026-09-10 16:12:40
2026-09-10 15:57:32
2026-09-10 12:34:56
2026-09-10 09:05:23
Реппер B Tamir гэр бүлийн хүчирхийллийн хэргээр АНУ-д баривчлагдаж байсан гэх мэдээлэл гарчээ
2026-09-10 08:50:12
2026-09-10 08:12:23
2026-09-10 08:11:08
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 15:44:22
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
Хэлмэгдэгчдийн хөшөөг 30 мянган хүний дурсгалд зориулж босгосон
2026-09-09 12:17:59
2026-09-09 11:31:18
2026-09-09 10:26:41
2026-09-09 10:20:12
БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстаны иргэд манай улсад ан хийж, шийтгүүлжээ
2026-09-09 10:01:53
2026-09-09 08:49:20
2026-09-09 08:45:40
Архаг стресстэй бол үүрийн 3-4 цагт сэрдэг
2026-09-09 08:31:17