Өнөөдөр /2025.11.11/ Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр.
Намрын адаг сарын 22-ны өдөр Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан эхийнхээ ачийг хариулахаар Сүмж-засумын орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр эхийгээ ачлан, нирвааны хутагт хүргэн 33 тэнгэрийн орноос эргэж замбуу тивд залран ирсэн хэмээдэг.
Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр" хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтжээ.
Чөлөө учралт эрдэнэт хүний биеийг хайрласан эцэг эхийн ач цаглашгүй бөгөөд энэхүү дүйчин өдрийг бурханы шашинт улс орнууд онцгойлон тэмдэглэдэг. Монголчууд эрт дээр үеэс өргөн тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдөр эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг байна.
Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг.
Эцэг эхийнхээ ачийг хариулахын үлгэрийг Бурхан багш биеэрээ үзүүлсэн билээ. Зургаан зүйл амьтны төрлөөс хүний төрлийг олно гэдэг үлгэрлэвээс, зүүний үзүүрийг дээш хандуулаад дээрээс нь юнгар будааг цацваас зүүний үзүүрт тогтсон юнгар төдий машид ховор юм. Ээждээ шүүдрийн усаар цай чанаж өргөвөөс нэг удаа л босож хөхүүлсэн ачийг хариулна гэж монголчууд хэлдэг. Эцэг эхийн ачийг хариулах шиг бэрх зүйл ертөнцөд үгүй билээ. Бурхан багш төгс гэгээрлийн хутгийг олоод олон шавь нартаа дээдийн номыг зааж байх нэгэн цагт эхийнхээ ачийг санан хаана буйг болгоовоос гучин гурван тэнгэрийн оронд байсанд гучин гурван тэнгэрийн оронд морилон дөчин тав хоног хайлан хурж нийт гурван сар тэнгэрүүдэд ном номлож эхийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын хорин хоёронд олон тэнгэр нараар үдүүлэн Замбуутивд эргэн залран ирсэн түүхтэй.
Бурхан багшийг тэнгэрийн оронд морилох болсон тэр цагт замбуутивд үлдэх шавь нар нь хагацаж ядан Сүгжаннямбуу хаан тэргүүтэй олон шавь нарын зүгээс адис жинлавт Бурханы нэгэн хөрөг дүрийг үлдээхийг айлтгасанд тэнгэрийн дархан Бүшүгарма бээр Бурхан багшийн усанд туссан дүрийг харан зандан модоор Бурхан багш лугаа адил нэгэн Лагшин шүтээнийг бүтээн үйлдсэн гэдэг. Тэрхүү адис жинлав ихт Лагшин дүр нь одоо Зандан Зуу хэмээн алдаршсан Бурхан багшийн дүр мөн билээ. Энэ үеэс эхлэн Бурханы дүр хөргийг бүтээн тахих ёс дэлгэрсэн байдаг.
Ээж, аавынхаа ачийг хариулах хамгийн дээд арга бол хэмжээлшгүй ачийг нь санаж, хилэнц нүглийг тэвчин, бусдад туслах тэргүүтэй ариун буяныг аль чадахаараа хичээн үйлдэх билээ.
| Бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдөр тохиож байна |
2025-11-11 11:05:13
Асаалттай орхисон "Prius-20", "Sonata" машиныг нь хулгайлжээ
2025-11-11 10:51:23
“Ноорог”-ийн О.Уламсайхан маргааны улмаас бусдад хутгалуулж, биеийн байдал хүнд байна
2025-11-11 09:34:13
2025-11-11 11:05:13
Асаалттай орхисон "Prius-20", "Sonata" машиныг нь хулгайлжээ
2025-11-11 10:51:23
2025-11-11 10:13:09
2025-11-11 09:44:17
“Ноорог”-ийн О.Уламсайхан маргааны улмаас бусдад хутгалуулж, биеийн байдал хүнд байна
2025-11-11 09:34:13
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2025-11-11 08:06:44
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно
2025-11-11 08:05:45
2025-11-10 17:32:11
Хамба лам цаг бусын үхлээс аварч, бие махбодийн чадамж сэргээх "Насны авшиг" хайрлана
2025-11-10 17:23:21
Төрийн албан хаагч зорилтот иргэдийг оруулах байрыг түрээсэлж, төлбөрийг нь өөрөө авдаг байжээ
2025-11-10 16:58:30
“Болор цом” наадам энэ сарын 26-нд болно
2025-11-10 16:48:16
Батлан хамгаалахын салбар ₮1,1 их наядаар зэвсэглэл, техникийн шинэчлэл хийнэ
2025-11-10 16:40:02
2025-11-10 15:45:32
Энэ сарын дунд үеэс хүйтэрч өдөртөө -15 хэм хүрнэ
2025-11-10 14:39:56
Х.Нямбаатар: Бэлэн өгөгдөлтэй тайлан, тооцоо хийх зэрэг ажлын байруудад хиймэл оюун ухааныг ашиглана
2025-11-10 14:25:32
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд долларыг 2-3 саяар нь хилээр гаргадаг этгээдүүдийг саатууллаа
2025-11-10 13:51:41
Гурваас дээш хүүхэдтэй гэр бүлийн нэгийг нь ХАОАТ-аас чөлөөлдөг болно
2025-11-10 13:28:26
2025-11-10 13:17:07
ХЗХ гишүүнээсээ нэхэмжилсэн зээлийн хүүг хэрэгсэхгүй болгожээ
2025-11-10 13:11:25
Автобусууд мөргөлдөж, цонхны цанг арилгаж байсан туслах жолооч амиа алджээ
2025-11-10 12:57:25
Монгол улсад нойр судлалыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2025-11-10 11:25:06
Сургуулийн орчин тамхи зарах зөвшөөрөл өгсөн дарга нарт ял оноолоо
2025-11-10 11:17:16
2025-11-10 11:08:17
2025-11-10 10:46:20
Дүрэмт хувцас хийхээр зээл авсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын охин компани өрөө төлжээ
2025-11-10 10:22:25
2025-11-10 09:49:19
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийнэ
2025-11-10 09:21:26
Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна
2025-11-10 08:07:59
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-10 08:06:31