“Ноорог”-ийн сэтгүүлч О.Уламсайхан өнгөрсөн шөнө бусдын халдлагад өртөж, биеийн байдал нь хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Тус хэрэг Их Монгол 905-р байр 9 давхарт үйл явдал 11-р сарын 11 нд шөнийн 04.00 цагт болсон. О.Уламсайхан Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд зүүн суга, зүүн гарын булчин хэсэгт хутгалуулсан байна.
Хэрэгт холбогдох этгээдийг БЗД-ийн 1-р хэлтэс дээр шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, О.Уламсайхан болон түүний найзууд төрсөн өдөр тэмдэглэж, олуулаа байсан бөгөөд харих замдаа ганцаараа явж байсан залуутай маргалдаж, харилцан өдөөн хатгалт үүссэн талаар эх сурвалжууд хэлж байна. Уг залуу уурлан гэртээ орж хутга авч гарч ирээд, О.Уламсайханыг зүүн суга болон гарын булчин хэсэгт нь хутгалсан байна.
| “Ноорог”-ийн О.Уламсайхан маргааны улмаас бусдад хутгалуулж, биеийн байдал хүнд байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33