Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Өнгөрсөн долоо хоногт иргэдээс түлшний хүрэлцээ муу, түлш савлагаан дээрх жиндээ хүрэхгүй байна гэсэн гомдлууд ирсэн. Иймээс бид өчигдөр Тавантолгой түлш ХХК-д ажиллаж, түлшийг нэмж савлан шуудайндаа 25.5-26 кг болгох үүрэг өгсөн. Өнгөрсөн долоо хоногоос цэгүүдэд борлуулж буй түлшний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Нийслэлд ажиллаж буй 397 цэгээс 315 цэг нь 2000 гаруй тонны нөөцтэй хонож байгаа. СХД-ийн 33 дугаар хороо, Тахилт орчимд 13 цэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ цэгүүд 10 тонноор түлш авч байгаа. Өдөрт 130 тонн түлш Тахилтад зарагддаг гэсэн үг юм. Гэвч зарим цэгт 10 тонн түлш буугаад 2-3 цагийн дотор дуусаж байгаа. Иймээс иргэдээс ирж байгаа гомдол тасрахгүй байна. Тиймээс зарим цэгт өдөрт 10 тонн түлшээр хоёр удаа цэнэглэж байна. Нэмэлтээр гурван цэгийг нээж, даваа гаргаас нүүрсээ татаж авах үүрэг өгч байна” гэлээ.
Түүнчлэн иргэд Хотула аппликейшн ашиглан цэгүүдийн түлшний нөөцийг харах боломжтой. Нүүрсний цэгүүдэд түлшний нөөц хурдан дуусаж байгаа асуудлыг судалж, “Хотула” аппликейшн дээрх давхардлыг арилгах ажил үргэлжилж байна. Тухайлбал, нүүрсийг тодорхой хэмжээгээр цуглуулж, нам даралтын зуух ашиглаж байгаа иргэн, ААН-д 10-15 мянган төгрөгөөр зарж байсан тохиолдол гарсан. Мөн өнгөрсөн долоо хоногт Налайх, Эмээлтийн постоор 95 шуудай түлш гаргах гэж байсан зөрчлийг илрүүлсэн. Иймээс түр оршин суугчийн нэрээр авсан 33 мянган картыг идэвхгүй болгож, нэг өрхөд нэг карт гэсэн системээр ажиллаж байна. Иргэд “Хотула” апп, “Сайн” карт болон иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулаад түлшээ авах боломжтой. Өнөөдрөөс иргэдэд гурван төрлийн түлш санал болгож байна. Хагас коксон шахмал түлш, сайжруулсан шахмал түлш болон 7-10 хоногийн хугацаанд угааж баяжуулсан мидлинг түлшийг борлуулж байна. 12 дугаар сараас 100 хувь хагас коксон шахмал түлшний хэрэглээнд шилжинэ гэдгийг тэрбээр хэлж байв.
Эх сурвалж: НЗДТГ
| Түр оршин суугч нэрээр авсан 33 мянган түлшний картыг хүчингүй болголоо |
2026-01-20 09:45:29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-20 08:06:12
2026-01-19 16:21:06
Ирэх дөрөвдүгээр сард AI туслах багшийг туршина
2026-01-20 09:52:31
2026-01-20 09:45:29
2026-01-20 09:32:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-20 08:06:12
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28