Багш нар ажил хаялт зарлаад бараг л сарын хугацааг үдлээ. Өчигдөр /11.01/ мэдээлсэнчлэн, БШУ-ны ҮЭХ-ны дарга З.Цогтгэрэлийн "Хоёр тал тохиролцоонд хүрсэн" гэсэн мэдээлэл нь эцэг, эх, асран хамгаалагчдын зүгээс маргаашаас хичээл, сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх эсэх нь тодорхой байдалд хүргэсэн юм.
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, 2025 оны 10-р сарын 9-нөөс эхлэн 500 гаруй боловсролын байгууллагын 30 мянган багш, ажилтан хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тохиролцоонд хүрсэн тул ажил хаялтыг зогсоох болсон тухай мэдээлэл цацагджээ. Гэвч одоогоор Боловсролын сайд болон яам, Боловсролын ерөнхий газраас үүнд албан ёсны хариу, мэдээлэл өгөөгүй байна.
| Хичээл, сургуулийн үйл ажиллагаа хэзээнээс хэвийн үргэлжлэх нь тодорхойгүй байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33