Улаанбаатар хотод өчигдөх буюу /2025.11.01/-ээс эхлэн дараах зохицуулалт үйлчилж эхэллээ.
Явган хүний зам, автобусны буудал дээр автозамын нэгдүгээр эгнээг хааж зогссон, автомашинаа зогсоолд бусдын хөдөлгөөнд саад болохоор байрлуулсан зөрчлийг иргэд зургаар баталгаажуулан, 102 аппликэйшнээр ЗХУТ-д илгээвэл урамшуулал олгоно.
Тухайлбал, 20,000 төгрөгийн торгууль ногдуулсан бол зөрчил мэдээлсэн иргэн 10-20 хувийн буюу 2,000-4,000 төгрөгийн урамшуулал авах боломжтой. Хэрэв зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаандаа төлөөгүйгээс үнийн дүн өссөн бол урамшуулал өссөн дүнгээс тооцогдох юм.
Ингэхдээ олгох урамшууллын дүнгээс орлогын албан татвар суутгаж, иргэний данс руу шилжүүлнэ. Харин зөрчил гаргасан жолоочид торгуулиа төлөх хүртэл нэмэгдэл хүү тооцогдох бөгөөд таван сарын дараа 20 мянган төгрөгийн торгууль 30 мянга болж өсдөг. Энэ тохиолдолд мэдээлэгч иргэнд 6,000 төгрөгийн урамшуулал бодогдох аж.
Тус урамшууллын олголт нь НӨАТ-ын буцаан олголтын хугацаатай ижил буюу 2026 оны нэгдүгээр сарын 20-нд 2025 оны сүүлийн хоёр сарын урамшууллыг, дөрөвдүгээр сарын 20-нд эхний гурван сарын урамшууллыг нэг удаа олгохоор тогтсон байна.
| Замын зөрчлийг мэдээлэгч иргэдэд урамшуулал олгох журам хэрэгжиж эхэллээ |
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57