Өчигдөр /2025.10.29/ Эрүүл Мэндийн Яаманд Эрүүл мэндийн салбарын цалин нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд МЭМАҮЭХ, Эрүүл мэндийн яам болон Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтын зорилго нь салбарын ажилтнуудын тавьсан шаардлагын дагуу нэмэлт гэрээ хэлэлцээрийг эхлүүлэх байсан юм.
МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа хэлэлцээрийг орхиж гарсан ба тэрбээр:
“Ажилтнуудын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд салбарын нэмэлт хэлэлцээрийн төслийг хэлэлцэхээр бид ЭМЯ-нд ирсэн. Гэвч яамны зүгээс бидний тавьсан 3.5 сая төгрөгийн цалингийн хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх тооцоо, тодорхой саналаа гаргаагүй, зөвхөн өмнөх шийдвэр буюу 15%-ийн нэмэгдэл дээр байр сууриа илэрхийлсэн. Иймд бид хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн хэлэлцээрийн ширээнээс гарч ирсэн” гэлээ.
Энэ нь эрүүл мэндийн салбарын ажилчид амьдралын өртөгт нийцсэн бодит цалин, шударга үнэлэмж авах тэмцэл, шаардлага үргэлжилж байгааг харуулж байна.
Мөн ажил хаялт зарлахаар дараах 14 эмнэлэг хуралдаж байна.
| Эрүүл мэндийн салбарын хэлцэл үр дүнд хүрээгүй тул тэмцэл үргэлжилнэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33