Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж амиа алдсан гурван настай хүүгийн хэрэг одоогоос хоёр жилийн гарсан. 34 настай М.Энхбилэг гэгч 2023 оны нэгдүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн Л-ын хүүг 2023 оны гуравдугаар сарын 6-ны өдөр зодож, хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн. Тархиндаа хүнд гэмтэл авсан бяцхан хүүг төрсөн аав нь ард түмний хандиваар БНТУ-д эмчлүүлсэн ч, харамсалтай нь өөд болсон.
Тус хэргийг хэрхэн шүүх талаарх хамгийн сүүлийн мэдээг хүргэж байна. Тодруулбал, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалт, мөн ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э-г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлжээ. Яллагдагч Э, Л нарын өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр товлож, тус өдрийн хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С-ээс “Увс аймгийн Давж заалдах шатны шүүхэд Ч нарт холбогдох хэргийн шүүх хуралтай тул дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж шүүх хурлыг хойшлуулж өгнө үү.” гэх,
- Яллагдагч Э нь “Өмгөөлөгч Б-с татгалзаад 3 сар болж байгаа тул өөр өмгөөлөгч авч урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцох...” гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан.
Прокуророос оролцогч нарын гаргасан дээрх хүсэлтүүдийг хүлээн авч хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн тайлбар хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх ...яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж,
мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй.” 1.4 дэх заалтад “бүх насаар хорих ял оногдуулж болох” гэж,
мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өмгөөлөгч ... шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Өмгөөлөгч ...шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж тус тус хуульчилсан байна. Иймд дээрх үндэслэлүүдээр яллагдагч Л, Э нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, товыг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон болно.
| 3 настай хүүг хөнөөсөн М.Энхбилэг, хүүгийн ээж Л нарыг ирэх сарын 03-нд шүүнэ |
2025-10-30 12:51:19
2025-10-30 12:09:36
Чөлөөлсөн газруудад 8 баллд тэсвэртэй гурван давхар 113 орон сууц барина
2025-10-30 11:51:16
Б.Эрмүүнзаяа, Э.Арвин-Эрдэнэ нар даамын дэлхийн аварга боллоо
2025-10-30 16:09:35
Пак Бо Гум “MAMA Awards 2025”-ыг долоо дахь жилдээ хөтөлнө
2025-10-30 15:35:56
2025-10-30 13:32:19
2025-10-30 12:51:19
Монголд ₮220 тэрбумаар 120 ортой зүрх судасны эмнэлэг барина
2025-10-30 12:25:45
2025-10-30 12:09:36
3 настай хүүг хөнөөсөн М.Энхбилэг, хүүгийн ээж Л нарыг ирэх сарын 03-нд шүүнэ
2025-10-30 12:07:54
Чөлөөлсөн газруудад 8 баллд тэсвэртэй гурван давхар 113 орон сууц барина
2025-10-30 11:51:16
2025-10-30 11:42:27
“Ханийн тэнгэр дуудна” гэсэн зар тавьж, ₮800 саяыг залилжээ
2025-10-30 11:42:13
2025-10-30 11:24:29
2025-10-30 11:01:25
2025-10-30 10:28:06
2025-10-30 10:18:26
2025-10-30 09:56:22
2025-10-30 09:36:28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-10-30 08:06:12
Улаанбаатарт 1 хэм дулаан, ялимгүй цас орно
2025-10-30 08:05:01
2025-10-29 18:07:38
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 14:46:13
ЗГ: Томуугаар өвдсөн хүүхдийн асран хамгаалагчид 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
2025-10-29 13:58:19
Багш нарын ажил хаясан үед эцэг, эхийн нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа
2025-10-29 12:43:41
Айлын саалийн үнээг мөргөж үхүүлчхээд, машин эвдэрсэн хэмээн ₮9.1 саяыг нэхэмжилжээ
2025-10-29 11:48:07
2025-10-29 10:01:29
2025-10-29 09:52:32
2025-10-29 09:49:22
2025-10-29 09:33:29
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна
2025-10-29 08:02:15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
2025-10-29 08:01:09