“Ханийн тэнгэр дуудна” зэргээр 800 гаруй сая төгрөг залилсан байж болзошгүй Э. Солонгыг саатуулжээ. Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “ханийн тэнгэр дуудна”, “зурхайч, үзмэрч зурхай зурж, үзнэ” гэх зар олон нийтийн сүлжээнд нийтэлж, хүмүүсийг залилсан байж болзошгүй 37 настай Э.Солонго гэх эмэгтэйг цагдаагийн алба хаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж саатуулжээ.
Тэрбээр 2020 оноос хойш дээрх байдлаар иргэдийг залилж, 800 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаад байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр 50 гаруй удаагийн үйлдлээр иргэдийг залилсан бөгөөд “зурхайч үзмэрч ажиллаж байна” гэх зарынх нь дагуу “ханийн тэнгэр дуудуулна” гэж олон хүн хандаж, залилуулжээ. Тиймээс иргэд цахим орчинд нийтлэгдсэн зар мэдээлэл үнэн, бодитой, эсэхийг сайтар нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
| “Ханийн тэнгэр дуудна” гэсэн зар тавьж, ₮800 саяыг залилжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33