Төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад 12 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчийн аль нэгийг, гэрээс нь цахимаар, 0-5 настай хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг, эх/-г цахимаар ажиллуулах эсхүл ажлын цагийг уян хатан зохицуулахыг уриалах, ажилтан, албан хаагчдын ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн эрх, хамгааллын зарчимд нийцсэн ээлтэй шийдвэр гаргахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас уриаллаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар хугацаагүйгээр ажил хаялт зохион байгуулж байгаатай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг ханган учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхэд хамгааллыг сайжруулах шаардлага үүсээд байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” гэж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Хуулийн этгээд хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил явуулах үүрэгтэй” гэж, тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Төрийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хүүхэд хамгааллыг дэмжих, хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.
Дээр дурдсан хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд хүүхдийн эрхийг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан зохицуулалтын арга хэмжээ авч хүүхдэд ээлтэй бодлого, шийдвэр гарган ажиллахыг яамдууд харьяа байгууллагууддаа, аймаг, нийгслэлийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийн бүх шатны байгууллагад чиглэл болгох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад уриалга, зөвлөмж хүргэж ажиллахыг зөвлөж байна.
Үүнд:
| Багш нарын ажил хаясан үед эцэг, эхийн нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа |
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 14:46:13
Айлын саалийн үнээг мөргөж үхүүлчхээд, машин эвдэрсэн хэмээн ₮9.1 саяыг нэхэмжилжээ
2025-10-29 11:48:07
2025-10-29 09:52:32
2025-10-29 18:07:38
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 14:46:13
ЗГ: Томуугаар өвдсөн хүүхдийн асран хамгаалагчид 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
2025-10-29 13:58:19
Багш нарын ажил хаясан үед эцэг, эхийн нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа
2025-10-29 12:43:41
Айлын саалийн үнээг мөргөж үхүүлчхээд, машин эвдэрсэн хэмээн ₮9.1 саяыг нэхэмжилжээ
2025-10-29 11:48:07
2025-10-29 10:01:29
2025-10-29 09:52:32
2025-10-29 09:49:22
2025-10-29 09:33:29
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна
2025-10-29 08:02:15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
2025-10-29 08:01:09
2025-10-28 17:03:08
2025-10-28 16:03:03
2025-10-28 15:25:56
2025-10-28 15:20:00
2025-10-28 14:44:50
2025-10-28 14:25:35
2025-10-28 13:43:01
2025-10-28 13:08:23
2025-10-28 11:44:03
2025-10-28 10:51:24
Япон, АНУ чухал ашигт малтмалын тухай гэрээнд гарын үсэг зурав
2025-10-28 10:23:03
2025-10-28 10:10:36
2025-10-28 09:59:32
2025-10-28 09:42:39
2025-10-28 09:20:43
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2025-10-28 08:07:48
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-10-28 08:07:04