Туршлагатай удирдагч Ж.Болд генерал ЦЕГ-ын даргаар дахин томилогдлоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас ЦЕГ-ын даргаар хошууч генерал Ж.Болдыг томиллоо. 

Ж.Болд генералын хувьд 2020-2023 онд энэ албыг хашиж байсан. Тиймээс цагдаа, дотоодын цэргийнхний хувьд шинэ хүн биш. Цагдаагийн албанд 20-иод настайгаасаа эхэлж зүтгэсэн түүний намтрыг харахад жирийн мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, Улсын Мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх, Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсүүдэд  тасаг, хэлтсийн даргаар олон жил ажиллажээ. Жинхэнэ мэргэшсэн, хашир туршлагатай мөрдөн байцаагч гэж хэлэхэд болох аж. Мөрдөн байцаах алба бол онцгой алба. Хуулиас өчүүхэн ч хазайж болохгүй. Мөрдөн байцаагч нар цагдаагийн бусад төрөл мэргэжлийн албадаас илүү чадвартай, мэргэшсэн хуульчид байх ёстой гэсэн бичигдээгүй хууль байдаг юм билээ.  

Ж.Болд генералыг 2020 онд ЦЕГ-ын даргаар анх томилогдоход нөхцөл байдал хүнд, бэрхшээл, сорилт их байсан аж. Тэр богино хугацаанд цагдаагийн байгууллагыг удирдахдаа өөрийн легаси бий болгосон удирдагч. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдэхэд дорвитой алхмууд хийсэн. Цагдаагийн бага тушаалын алба хаагчдын цалинг нэмэгдүүлж 2 сая төгрөгт хүргэж чадсан нь түүний хийсэн нэг том гавьяа. Тиймээс цагдаагийн байгууллагын амьд домог хэмээгддэг Б.Пүрэв генерал “Их хэцүү үед ажил авсан ч хийж чадсан” гэж Ж.Болд генералыг магтсан байдаг. 2023 онд тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хоёр жилийн дараа ийнхүү ЦЕГ-ын даргаар дахин томилогдож байна.   


Туршлагатай удирдагч Ж.Болд генерал ЦЕГ-ын даргаар дахин томилогдлоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ