Оюуны хөгжлийн "Гэрэгэ" клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Анхлан мэтгэлцэгчдийн чансаа тогтоох 17 дахь удаагийн парламентийн мэтгэлцээн" тэмцээн боллоо
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч: Оюуны хөгжлийн "ГЭРЭГЭ" клуб
Хамтран зохион байгуулагч: Илтгэх урлаг парламентын мэтгэлцээний "BEST" клуб
Парламентийн мэтгэлцээний гарал үүсэл нь 19-р зууны Их Британиас эхтэй гэж үздэг. Тухайн үед парламентын хуралдаанд гишүүд тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж, нотолгоо, логик үндэслэлээр бие биенийхээ санааг няцаах замаар шийдвэр гаргадаг уламжлал үүссэн нь хожим “парламентийн мэтгэлцээн” хэмээх боловсролын арга хэлбэр болон хөгжжээ. XX зууны дунд үеэс энэ уламжлал сургалтын нэг чухал хэлбэр болж, Их Британи, АНУ, Австрали, Канад зэрэг оронд их, дээд сургуулиудын дунд өргөн дэлгэрсэн байна. Эдгээр оронд мэтгэлцээн нь зөвхөн ялагч тодруулах тэмцээн бус, харин оюутнуудын шүүмжлэлтэй сэтгэх, нотолгоонд суурилсан яриа өрнүүлэх, олон нийтийн өмнө илтгэх ур чадварыг хөгжүүлэх боловсролын хэрэгсэл гэж үздэг байв.
Монгол улсад анх парламентын мэтгэлцээн нь 1990-ээд оны ардчилсан хувьсгал, эрх зүйн шинэчлэлтэйгээр үүсэж бий болсон билээ. Үүнтэй зэрэгцэн их сургуулиудад парламентын мэтгэлцээний клубүүд дарааллан байгуулагдсан юм. Оюуны хөгжлийн “ГЭРЭГЭ” клуб нь анх 2004 онд байгуулагдаж улмаар 2008 оноос хойш Гэрэгэ клубийн оюутнуудын санаачлагатайгаар зохион байгуулагдсаар ирсэн ба Илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээний “BEST” клубтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Анхлан мэтгэлцэгчдийн чансаа тогтоох XVII дахь парламентын мэтгэлцээний тэмцээн амжилттай эхэлж, оюутан залуусын идэвх, бэлтгэл, сэтгэхүйн хурдыг сорьсон тэмцээн маань үргэлжилж байна. Энэ жилийн тэмцээн гол төлөв оролцогчиддын логик сэтгэлгээг хөгжүүлэх, аливаа асуудалд шүүмжлэлтэйгээр хандах, мэтгэлцээний соёлыг түгээх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээг
Алтаргана хууль зүйн товчоо
Шихихутуг их сургууль
Хууль зүйн үндэсний хүрээлэн
Харьцуулсан эрх зүйн хүрээлэн
Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим
зэрэг байгууллагууд ивээн тэтгэсэн байна, Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй 10 гаруй их дээд сургуулиудын парламентын мэтгэлцээний клубүүдээс 78 гаруй баг оролцож, 170 гаруй анхлан мэтгэлцэгчид мэтгэлцэж байна.Парламентын мэтгэлцээн нь оюутан, залууст шүүмжлэлтэй сэтгэх, баримтад тулгуурласан аргумент боловсруулах, багаар ажиллах чадвар мөн олны өмнө итгэлтэйгээр илтгэх чадварыг суулгах зэрэг маш олон давуу талыг бий болгодог.
Парламентийн мэтгэлцээн нь нийгэмд хэд хэдэн чухал нөлөө үзүүлдэг. Нэгдүгээрт, энэ нь ардчилсан соёлыг төлөвшүүлэх чухал хэрэгсэл юм. Мэтгэлцээнээр дамжуулан хувь хүн санал зөрөлдөөнийг хүндэтгэх, баримтад тулгуурлан ярилцах, логик дүгнэлт гаргах чадварт суралцдаг. Энэ нь ардчилсан нийгмийн үндсэн зарчим болох үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлын солилцоог бодитоор хэрэгжүүлэх дадал олгодог.
Хоёрдугаарт, парламентийн мэтгэлцээний сургалт, тэмцээнүүд нь ирээдүйн удирдагч, хуульч, бодлого боловсруулагчдыг бэлтгэхэд чухал үүрэгтэй. Мэтгэлцэгчид асуудлыг олон өнцгөөс шинжлэх, бодлогын шийдвэр гаргах үйл явцыг ойлгох, нийгмийн асуудлыг шүүмжлэлтэй хандлагаар дүгнэх чадварыг эзэмшдэг.
Гуравдугаарт, энэ нь нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх нөлөөтэй. Мэтгэлцээнд оролцсон залуус нийгмийн асуудалд хөндлөнгийн биш, харин хариуцлагатай, оролцоотой ханддаг болж, олон нийтийн хэлэлцүүлэг, бодлогын шийдвэрт оролцох эрмэлзэлтэй иргэд болон төлөвшдөг.
Ийнхүү парламентийн мэтгэлцээн нь хувь хүний хөгжлийн боловсролын хэрэгсэл байгаад зогсохгүй, нийгмийн ардчилсан соёлыг гүнзгийрүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шүүмжлэлтэй сэтгэх чадвартай шинэ үеийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой үзэгдэл юм.
| "Анхлан мэтгэлцэгчдийн чансаа тогтоох 17 дахь удаагийн парламентийн мэтгэлцээн" тэмцээн боллоо |
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 12.00 цагаас цаг үеийн асуудлуудаар хуралдахаар боллоо
2025-10-27 17:47:56
2025-10-27 15:54:13
2025-10-27 13:47:10
"Анхлан мэтгэлцэгчдийн чансаа тогтоох 17 дахь удаагийн парламентийн мэтгэлцээн" тэмцээн боллоо
2025-10-27 18:34:04
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 12.00 цагаас цаг үеийн асуудлуудаар хуралдахаар боллоо
2025-10-27 17:47:56
2025-10-27 15:54:13
2025-10-27 15:03:43
2025-10-27 13:47:10
2025-10-27 12:06:17
2025-10-27 11:37:10
2025-10-27 10:54:12
"Говь" хувьцаат компанийн ХХК болох хүсэлтийг цуцаллаа
2025-10-27 10:49:54
Дарамзагдын Оюун: УГЗ цолыг мэргэжлийн сургууль төгсөөгүй уран сайханч нар авч байна
2025-10-27 10:34:45
2025-10-27 10:28:00
2025-10-27 10:20:32
2025-10-27 10:16:01
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна
2025-10-27 07:57:30
Үс засуулвал өнгө зүс сайжирна
2025-10-27 07:56:15