Эмч нар: Ажил хаялт болоод ард иргэдийн амь нас хохирвол төр засаг бүх хариуцлагаа хүлээгээрэй

Эмч эмнэлгийн ажилтны цалин хөлс, ажиллах орчныг сайжруулахыг шаардаж Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс суулт зарлаж найм дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр тус холбооноос Төв талбайд хэвлэлийн хурал зарлаж, тав хоногт багтаан цалин хөлс болон бусад асуудлыг шийдвэрлэхгүй бол ажил хаяхаа мэдэгдээд буй. 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо: "Энд өдөр бүр ирж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд суултаа үргэлжлүүлж байна. Зарим нь шөнөжин нойргүй хонож ажиллаад, өглөө нь дахин суултандаа оролцож байгаа нь тэдний эрүүл мэндэд хүндээр нөлөөлж байна.  Хүйтэнд удаан сууснаас хөл гар нь даарч, бие нь чичирч байгаа эмч нар олон байна. Гэсэн ч төр, засгийн зүгээс тэдний дуу хоолойг үл тоон, ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа юм. Монгол Улсын 2026 оны төсвийг эргүүлэн тат, эмч ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ий 6 хувьд хүргэх, иж бүрэн нормын хувцасны зардлыг төсөвт тусгайлан тусгаж олгох зэргийг шаардаж суулт заралсан. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол ажил хаялт Улаанбаатар хотод бус орон даяар явагдана. Бид хуулийн дагуу ажил хаяна. Эрүүл мэндийн сайд нь сайдын зөвлөх нь бидний жагсаалыг улс төржүүлж харлуулж байна. Бид өөрсдийнхөө цалин хөлсний төлөө бус монгол ард түмний эрүүл мэндийн төлөө суулт заралсан. Бид үр дүн гартал тэмцлээ үргэлжлүүлнэ" гэв.

Харин Эмч эмнэлгийн ажилчдын төлөөлөл: "Бид найм хоногийн турш хүйтэнд суут зарлалаа. Бид ажилт хаялтыг хүсээгүй. Энэ ажлын өдрүүдэд буюу тав хоногийн дотор бидний шаардлагыг авч хэлэлцэж шийдвэрлэхгүй бол ажил хаялтад шилжинэ. Хэрэв ажил хаялт болоод ард иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирвол цалин нэмээгүй төр засаг бүх хариуцлагаа хүлээгээрэй.

Бид амьдралынхаа 5-10 жилийг сурахад зарцуулчихаад, хүрэлцээгүй цалин хөлс авч байгаа нь шударга бус байна. Эрүүл мэндийн салбар бол улс орны хамгийн чухал салбар. Эрүүл мэндийн асуудал үндэсний аюулгүй байдлыг түвшинд яригдах ёстой. Гэтэл гүйцэтгэлийн үнэлгээгээр санхүүжиж байгаа гэх сайхан нэр төдий байна" гэлээ. 


Эмч нар: Ажил хаялт болоод ард иргэдийн амь нас хохирвол төр засаг бүх хариуцлагаа хүлээгээрэй
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ