Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга Б.Хатанбаатар даваа гарагаас /2025.10.27/ эхлэн 2-10 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тухай захирамж гаргажээ.
Тодруулбал, багш нарын ажил хаялт үргэлжилж байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүдийг гэртээ асрах шаардлагатай болсон эцэг, эхчүүдийн ачааллыг бууруулах зорилготой аж. Захирамжийн дагуу 2-10 насны хүүхэдтэй ажилтнуудын ажлын цагийг байгууллагын онцлог, дотоод зохион байгуулалттай уялдуулан 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд байхаар зохицуулж, өдөр бүр хоёр цагийн цалинтай чөлөөг олгохоор шийдвэрлэсэн байна.
Ийнхүү Зуунмод сум багш нарын ажил хаялтын нөхцөлд хүүхдээ асрах шаардлагатай эцэг, эхчүүдэд дэмжлэг үзүүлж буй юм.
| Төв аймагт 2-10 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгож эхэллээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33