Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 10 дугаар сарын 15-21-ний өдөр иргэдээс дараах талархал, санал, хүсэлт, гомдлыг ирүүлжээ.
Гомдол: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-189 гарааш дугаартай автобусны жолооч утсаар тасралтгүй чанга ярьж, ая тухтай зорчих нөхцөл хангахгүй байна. Арга хэмжээ авч өгнө үү.
Гомдол: Ч:10 (Гадна тойруу-Баянмонгол хороолол- ТЭЦ-3) чиглэлийн 25-024 автобусны жолооч явахгүй гэж хүмүүсээ буулгасан. Гомдолтой байна. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
Гомдол: Ч:24Б (Нисэх-МҮИС) чиглэлд явж байгаа 13-104 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Автобусны зогсоолоос зөндөө хол өнгөрч зогссон, гүйж очиж суугаад шаардлага тавьсан чинь элдэв үгээр доромжилсон.
Гомдол: Ч:53 “Яармагийн эцэс-МУБИС” чиглэлийн 13-255 гарааш дугаартай автобусны жолооч 22:39 цагт Таван богдоос хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ авч өгнө үү.
Гомдол: Ч:50 (Улаанхуаран-ТЭЦ-3) чиглэлийн 1-127 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд анхаарч арга хэмжээ авч хариу өгнө үү. Бага насны хүүхдийн хажууд зүй бус үг хэрэглэж, зорчигчтойгоо маргалдаж, зодолдсон.
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
| Утсаар чанга ярьсан жолооч буруугүй нь тогтоогдож, зорчигчоо орхисон жолоочийг торголоо |
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00