Багш нар жагсаж, хугацаагүй ажил хаяхтай зэрэгцэж эмч, эмнэлгийн ажилтнууд Төв талбайд жагсаж эхэлсэн. Засгийн газраас “Эмч, багш нарын цалинг шууд 3.5 сая төгрөгт хүргэж чадахгүй, шатласан журмаар нэмэгдүүлэх боломжтой” гэдэг байр сууриа илэрхийлээд буй. Уг шийдэл нь эмч, багш нарт нийцээгүй тул одоог хүртэл эсэргүүцлээ илэрхийлж, ажил хаялт, суулт зарласан хэвээр байгаа билээ.
Багш, эмч нар бол нийгмийн тулгуур хоёр багана. Тэдний хөдөлмөр тасалдвал зөвхөн боловсрол, эрүүл мэндийн салбар төдийгүй улс орны хөгжлийн бүх бүтэц доргиж эхэлдэг. Сүүлийн жилүүдэд эдгээр салбарын ажил хаялт тодорхой давтамжтай гарч, төрийн бодлого, нийгмийн итгэлцэлд ноцтой сорилт учруулж байна.
Багш нар удаан хугацаанд ажил хаяснаар хичээл сургалт тасалддаг. Энэ нь сурагчдын мэдлэгийн түвшин, суралцах идэвхийг бууруулж, шалгалт, элсэлтийн бэлтгэлд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн хүүхдүүдийн сургалтын хөтөлбөр хоцорч, хичээлийн чанар муудахад хүрдэг.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ гэртээ харж асрах шаардлага гарч, ажлын бүтээмж буурна. Зарим гэр бүлд орлогын алдагдал үүсэж, нийгмийн дарамт нэмэгддэг. Хөдөө орон нутагт бүрт сургуулиа орхих хүүхдийн тоо өсдөг нь хамгийн ноцтой үр дагавар юм.
Мөн төрийн эрүүл мэндийн системд иргэдийн итгэл буурч, эрүүл мэндийн салбарын нэр хүндэд сэв сууна.
Ажил хаялт үргэлжилбэл эдийн засгийн идэвх сулрах нь тодорхой. Хүүхдээ харсан эцэг эхчүүд ажлын цаг багасгаж, бүтээмж буурна. Засгийн газар түр хугацааны дэмжлэг, нөхөн тэтгэмжийн зардал гаргах шаардлагатай болж, улсын төсөвт дарамт үүснэ.
Үүнээс гадна олон улсын хөрөнгө оруулагчид тогтворгүй байдлыг анзаарч, итгэл бууруулдаг. Энэ нь урт хугацаанд эдийн засгийн эрсдэлийг нэмэгдүүлж, хөгжлийн хурдаа сааруулдаг.
Багш, эмч нарын ажил хаялт нийгмийн бухимдлыг дагуулж, төрд итгэх итгэл сулардаг. Хэлэлцээрийн соёл сул, асуудлыг зөвшилцлөөр бус тэмцлээр шийдэх хандлага газар авбал нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө.
Мөн энэ нөхцөл байдлыг харсан залуус багш, эмчийн мэргэжилд итгэл алдрах, ажил мэргэжлийн үнэ цэнийг доройтуулах эрсдэлтэй.Багш, эмч нарын ажил хаялт бол цалин, нөхцөлөөс илүү гүн утгатай — төр ба иргэдийн хоорондын итгэлцлийн асуудал юм.
Энэ итгэл алдагдвал зөвхөн өнөөдрийн хичээл, үзлэг бус ирээдүйн боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн баталгаа эрсдэлд орно.
Тиймээс төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, иргэд хамтран ойлголцож, асуудлыг цаг алдалгүй шийдэх нь Монгол Улсын хамгийн том ашиг юм.
| Боловсрол, эрүүл мэнд хоёр доголбол улс бүхэлдээ өвдөнө |
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-20 08:06:12
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-20 08:06:12
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28