Шүтээний сахилтай сахилгүйгээс хамаарч үйлдсэн буяны үйлийн хүч ялгаатай байдаг. Сахилгүй хүний насаараа хураах буяныг гэнэн сахилтай хүн нэг агшинд, гэнэн сахилтай хүний насаараа хураах буяныг гэцүл сахилтай хүн нэг агшинд, гэцүл сахилтай хүний насаараа хураах буяныг гэлон сахилтай хүн нэг агшинд хураана гэж айлдсан байна.
Эсрэгээр сахилгүй хүний насаараа хураах нүглээс гэнэн сахилтай хүний нэг агшинд хураах нүглийн үйл хүнд юм. Гэхдээ үйл нь хүнд болох тул сахил сахихгүй гэж бодвол буруу. Гаадамбын дээдсүүд: Бид 80 нас насална гэвэл унтаж өнгөрүүлэх тэргүүтэй хугацааг хасаад цаана нь арваадхан жил үлдэнэ. Харин 80 нас насалж чадахгүй бол яах билээ хэмээн айлдсан байдаг. Иймд сахил хүртэж, сахигдахуунуудыг нь алдахгүй сахина гэдэг хамгийн зөв гарц юм. Та бүхэн энэ талаар сайн бодож үзээрэй. Энгийн хүний сахидаг Гэнэн сахил нь: Амьтны амь таслахыг тэвчих, худал хэлэхийг тэвчих, хулгай хийхийг тэвчэх, архи уухыг тэвчих, гэр бүлээс гадуур хурьцал үйлдэхийг тэвчих гэсэн 5 сахигдахуунтай.
Гэр бүл хүмүүс гэнэн сахил залж сахивал сайн юм. Гэнэн сахилд буруу хурьцлыг тэвчихийг сахиж байна. Гэр бүл хүмүүс гэнэн сахилыг сахивал нэгнээ хуурч мэхлэх асуудал гарахгүй. Мөн эхнэр (нөхөр) минь гэнэн сахил сахидаг гэж даган баясахад давхар их буян хураана. Мөн Их хөлгөний Тэгчэн сожон хэмээх нэг өдрийн сахил сахихад хураасан буян энэ сахилыг сахиагүй өдөр хураасан буянаас их байдаг. Энэ сахилыг Билгийн тооллын Шинийн 8, 15 зэрэг өдрүүдэд багшаас эхэлж хүртэн, алдаа гаргалгүй сахиж чадвал, өөрөө дараа шүтээний үүднээс авахад сахил төрнө. Тэгчэн сожон сахил хүртчихээд өглөгийн эзэн болж хурал хуруулж, орой нь сайхан ерөөл тавих байдаг. Ингэж үйлдвэл үйл онцгой болно. Бурхан багшийн шашинд хувраг болж, сахил хүртэн, сахилаа ариунаар сахих гэдэг маш их ач тустай. Сахилд багахан унал гарлаа ч, сайн цагийн 1000 дах бурхан залрахаас өмнө Бурхан болж орчлонгоос гэтэлнэ хэмээсэн Бурхан багшийн тангараг бий.
Ачит багшийн айлдвараас...
| Сахилгүй хүний насаараа хураах буяныг гэнэн сахилтай хүн нэг агшинд хураана |
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00
Хорооллын мөсөн гулгуурын газрыг эзнээс нь авч, нийтийн эдэлбэр болгоно
2026-05-05 16:56:07
2026-05-05 16:58:38
Хорооллын мөсөн гулгуурын газрыг эзнээс нь авч, нийтийн эдэлбэр болгоно
2026-05-05 16:56:07
Нийслэлд хийсэн хөрсний дээжийн 71 хувьд гэдэсний нян илэрсэн
2026-05-05 16:33:39
Тавдугаар сарын 7-ноос дулаарч, 30 градус хүрнэ
2026-05-05 16:26:56
Төсөлд хөрөнгө оруулах нэрээр гурван иргэнээс ₮7 тэрбумыг залилжээ
2026-05-05 16:02:24
Мансууруулах бодис сурталчилсан QR байршуулсан этгээдийг олж, тогтоолоо
2026-05-05 15:53:53
2026-05-05 12:56:54
2026-05-05 12:34:48
2026-05-05 10:26:03
2026-05-05 10:17:22
2026-05-05 10:09:37
2026-05-05 09:53:32
2026-05-05 09:36:24
2026-05-05 09:24:51
2026-05-05 08:49:24
2026-05-05 08:47:30
Тэтгэврийн хэмжээг буруу тогтоосон хэмээн ₮50 саяыг нэхэмжилжээ
2026-05-04 17:23:01
ЖДҮ зээл авч зөрчилтэй ангилалд орсон бол алдангиас чөлөөлнө
2026-05-04 17:07:51
2026-05-04 16:19:16
2026-05-04 15:36:13
Маргааш Улаанбаатарт багахан бороо шивэрнэ
2026-05-04 15:32:25
АТГ: Найман объектод нэгжлэг хийж, хоёр хүнийг баривчиллаа
2026-05-04 15:29:13
2026-05-04 14:54:09
"Охины чинь ялыг хөнгөлж өгнө" хэмээн ₮50 саяыг залилжээ
2026-05-04 14:41:55
2026-05-04 14:38:26
2026-05-04 13:03:45
2026-05-04 12:38:56
Мөрийтэй тоглоом ажиллуулдаг “Э”-гийн ₮4 тэрбумын хөрөнгийг битүүмжиллээ
2026-05-04 12:20:02
Ё.Амгалан: Буяныг хийхдээ сагсуурч, хүнд гайхуулж болохгүй
2026-05-04 12:15:53
2026-05-04 11:55:34
2026-05-04 11:18:52
2026-05-04 10:46:02
2026-05-04 10:32:21
2026-05-04 10:30:16
2026-05-04 10:06:39
2026-05-04 10:00:31
2026-05-04 09:33:11
2026-05-04 09:25:56
Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2026-05-04 07:10:16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-04 07:08:25