Нэхэмжлэгч С нь “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй гэсэн шаардлагыг хангасан” гэж үзэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан ч тус газраас “...С нь 3 хүүхэд төрүүлсэн, харин Г-г үрчилж авсан боловч уг үрчлэлтийг 2022 онд шүүхээс хүчингүй болгосон тул хуулийн шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр өргөдлийг буцаажээ. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С “өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах” шаардлага гаргаж маргасан.
Шүүх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч С нь өөрөө 3 хүүхэд төрүүлсэн, мөн Г-г 6 сартайд нь буюу 2010 онд үрчлэн авч улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны шийдвэрээр үрчлэлтийг хүчингүйд тооцох хүртэлх 11 жилийн хугацаанд өсгөн хүмүүжүүлсэн, одоо ч түүний асрамжид байгаа нь хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл, 3 хүүхэд төрүүлж улмаар Г-г 6 сартайд нь үрчлэн авч 11 нас хүртэл өсгөн хүмүүжүүлсэн нь хуулийн “...үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн” гэх шаардлагад нийцсэн, хожим “үрчлэлтийг шүүх хүчингүйд тооцсон” нь Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5-д заасан “өндөр наслах...хүүхэд төрүүлэх, асрах...тохиолдолд эд, мөнгөний тусламж авах” иргэний үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
| Үрчлэлтийн шийдвэрийг хүчингүй болгосон ч 11 жил өсгөсөн нь тэтгэвэрт гарах шаардлагыг хангажээ |
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57