Д:11, Д:12, Д:13 гурван шинэ чиглэл нэмэгдэж, Д:1 чиглэлд өөрчлөлт оруулав.
Тодруулбал, нийтийн тээврийн бодлогын газраас Д:11, Д:12, Д:13 чиглэлийг шинээр нээж, Д:1 чиглэлд өөрчлөлт оруулав. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Д :1 “Шархадны эцэс-Ботаник” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Д :1 “Шархад-Хангамж-Ботаник” чиглэл болгон өөрчлөлт оруулав. Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор Д:11 "Офицеруудын ордон-Баганат өргөө хороолол-Шархад-158-р сургууль" чиглэл, Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор Д:12 "Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо-Улиастайн шинэ эцэс” чиглэл, Д:13 "Улиастайн шинэ эцэс-Шар хадны эцэс” чиглэлийг шинээр нээж байна.
Эдгээр чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн мөрдөх юм. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
| Нийтийн тээвэрт 3 чиглэл нэмэгдэж, нэг чиглэлийг өөрчиллөө |
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00