Намрын улирлын онцлог ба явдал мөр, хоол хүнсний талаар уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэг дараах зөвлөгөөг нийтэлжээ.
Намрын улиралд (бич, тахиа сар) зуны борооны сэрүүн чадал буурч, нарны илч давамгай болсноор байгальд халуун мөн чанар давамгайлдаг. Энэ үед хүний биед “шар махбод” арвижиж, шарын улирал гэж нэрлэдэг.
Зуны турш доройтсон ходоодны галын илч бага багаар сайжирч, шингээлт нэмэгддэг. Гэвч халуун илчийн нөлөөгөөр шарыг зохицуулахгүй бол элэг, цөсний болон шарын гаралтай өвчний эх үүсвэр болдог.
Сэрүүн чадалтай, амтлаг, гашуун, эхүүн амттай хоол хүнс
Үхрийн болон ямааны мах
Шинэ ногоо, зутан шөл
Шинэ тараг, айраг, хар цай, буцалсан хүйтэн ус
Халуун, хурц, тослог, исгэлэн амттай хоол хүнс
Мах, архи, өөх тосыг хэтрүүлэн хэрэглэх
Хэт халууцалгүй, сэрүүн газар байх
Биеийн хүчний ачааллыг тохируулах
Хүнд зүйл өргөх, гүйх, барилдах зэрэг хүчтэй хөдөлгөөнөөс зайлсхийх
Уурлаж бухимдалгүй, сэтгэлээ дөлгөөн, биеэ тайван байлгах
Зөв хоол унд, явдал мөрөө баримталснаар шар махбодын илүүдэл, ходоодны илчийн хямрал зэрэг олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
Эх сурвалж: https://www.facebook.com/share/p/15iBApD8Db/ Мамба дацан нэгдсэн эмнэлэн
| Намрын улирлын онцлог ба явдал мөр, хоол хүнс |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33