Хөвсгөлийн Тариалан суманд самарт яваад сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажлыг 18 дахь өдрөө үргэлжлүүлсэн ч ар гэрийнхнийх нь хүсэлтээр түр зогсоожээ.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт дөрвөн хүн самар түүж байснаас самраа сахиж үлдсэн иргэн "Э" есдүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим сураггүй алга болсон байдаг. Улмаар тухайн дуудлагыг ОБЕГ есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0257-р анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан иргэн ар гэрийнхний хамтаар Э /46 настай эмэгтэй/-ыг эрэн хайх, ажиллагааг 18 дахь өдрөө зохион байгуулан ажилласан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.
| Cамарт яваад сураггүй болсон эмэгтэйг 18 хоног хайсны эцэст ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийг зогсоожээ |
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00