Монгол Улсын Засгийн газраас улсын төсөв болон олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2025 онд Засгийн газрын хоёр удаагийн тогтоол, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар туулах чадвар сайтай, шуурхай албаны 32 автомашин, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд хэрэглэгдэх бага, дунд оврын 12 нэгж техник, 13 ширхэг гал унтраах мотоциклийг шийдвэрлэснийг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хүлээлгэн өглөө.
2021 онтой харьцуулахад техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хувцас хангалтын түвшин дараах байдлаар нэмэгджээ.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд 42 метрийн урттай автомеханик шаттай хоёр, 32 метрийн урт шаттай хоёр, нийт дөрвөн автомашин нийлүүлсэн. Эдгээр автомашинууд нь манай улсын цаг уур, орчны нөхцөлд тохируулан үйлдвэрлэгдсэн бөгөөд 42 метрийн урт шаттай гал унтраах автомашиныг анх удаа ашиглаж эхэлж буйгаараа онцлог юм.
Цаашид Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” болон “Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь” төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гамшгийн эрт зарлан мэдээлэх системийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зайнаас тандан судлах, газарзүйн мэдээллийн системийг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Үүний үр дүнд гамшигтай тэмцэх чадавх дээшилж, техник хэрэгсэл, тусгай зориулалтын хувцас, багаж хэрэгслийн хангалт улсын хэмжээнд дунджаар 80 хувьд хүрэх ач холбогдолтойг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.
| Онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүллээ |
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57