Өнөөдөр багш, эмч нар үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагаар нийслэлийн төв талбайд жагсаал зохион байгуулж байна. Тэд цалинг 3.5 сая төгрөгт хүргэх, ажилчдын нийгмийн асуудлыг төр анхаарахыг шаардаж байгаа аж.
Жагсагчдын хэлснээр, багш нар бага цалинтай ажилласнаас хичээл заах эрчмээ бүрэн дайчлах боломж хомс, сургалтын чанар буурч байна. Эмч нарын хувьд ачаалал их, халдварт өвчин, осол гэмтэлд өртөх эрсдэл өндөр боловч цалин болон нийгмийн баталгааны асуудал хангалтгүй байгааг онцолжээ.
Тэд цалин нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажиллах орчин, амралт, нийгмийн баталгааг сайжруулахыг шаардаж, салбарын шинэчлэл, хөдөлмөрийн үнэ цэнийг үнэлэхийг төр засгаас хүсч байна. Жагсаалд оролцогчид төрийн албан хаагчдын цалингийн бодлого, нийгмийн асуудлыг анхаарч, ажилчдын амьдралын чанарыг дээшлүүлэхийг уриаллаа.
Багш нарын тухайд төв талбайд тав дахь өдрөө жагсаж байгаа бөгөөд энэ сарын 15-нд шийдтэй хариу хэлэхгүй бол ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа юм.
| Багш, Эмч нар цалингаа нэмүүлэхээр төв талбайд жагсаж байна |
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57