Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн дунд, ахлах ангийн хөвгүүдэд шаардлага тавьсныхаа төлөө "буллидуулсан" Hariad Uyanga дараах мэдээллийг нүүр номдоо нийтэллээ. Тодруулбал, ХЭҮК нь өнгөрсөн долоо хоногоос хойш над дээр үүссэн кэйс дээр тандалт хийж байгаа. Би энэ 15 хоногийн хугацаанд хохирогч, өөрийгөө хамгаалагч, хүүхэд хамгаалагч, нийтийн эрх ашиг хамгаалагч, шүгэл үлээгч болон хувирав. Цаашид энэ асуудлаар ХЭҮК-оос 1-р сургууль дээр шаардлагатай арга хэмжээнүүдээ авахаар болов. Мөн бид хамтдаа ДЭЭРЭЛХЭЛТИЙН асуудлаар хамтарч ажиллахаар боллоо. Боловсролын яам таг дуугуй л байна. Нийслэлийн засаг захиргааны зүгээс Дээрэлхэлт хүлээн зөвшөөрч болохгүй гээд тунхаглагдаж. Нийслэлийн боловсролын газрын зүгээс 1-р сургуулийн захиралд нэг жил үүн дээрээ анхаарч ажиллах гэдэг сонин даалгавар өгсөн. Би лав яг яаж гэдгийг нь сайн ойлгоогүй л байгаа. Ингээд ер нь 15 хоногт "Тоглоомын талбайн активизм" болжээ. Бүгдээрээ нэг зүйл ойлгоё, хохирогч хүн хэзээ ч өөрөөсөө ичих байдалд орж болохгүй" гэв.
| Тоглоомын талбайд скүүтер унаж, иргэнийг доромжилсон сурагчид дээр ХЭҮК "ажиллана" |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33