Дээд шүүх Г.Баасангийн өмгөөлөх эрхийг хоёр жилээр түдгэлзүүлснийг хэвээр үлдээлээ. Өмгөөлөгч Г.Баасанд холбогдуулан нэр бүхий иргэд болон прокурор нараас гаргасан гомдлын дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо гомдлыг хэлэлцээд өмгөөлөгч Г.Баасан нь,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны журмаар хэрлэлцээд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгч Г.Баасан нь Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн зөрчилд “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаатайгаар түдгэлзүүлэх” хариуцлага ногдуулсан нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасанд нийцсэн байх тул тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Г.Баасангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм.
Хяналтын шатны шүүх хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан шалгах ажиллагаа хийгээгүй учир хэргийг буцаах тухай үндэслэл тогтоогдоогүй, мөн нэг зөрчилд хоёр шийтгэл ногдуулах зарчмыг энэ хэрэг дээр зөрчигдсөн гэж үзэх үйл баримт илэрсэнгүй гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
| Г.Баасангийн өмгөөлөх эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээлээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33