Залуу төмөр замчин М.Оюунзул гурван жил төмөр замд ажиллаж байгаа. Ноцтой гэмтэл хоёр удаа илрүүлж том ослоос сэргийлсэн учир шагнагдаад, баярлан уйлж буй хөл хүнд төмөр замчин бүсгүй нийгмийн сүлжээнд олны талархлыг хүлээж байна.
Тодруулбал,“Улхын-Овоо” зөрлөгийн жижүүр М.Оюунзул галт тэрэгний ноцтой осол, сүйрэл гарахаас сэргийлж наймдугаар сард зөрөн өнгөрч байсан галт тэрэгний гар тоормосны суурь нь гагнаасаараа хугарсан байсныг илрүүлж, улмаар зүтгүүрийн бригадад мэдэгджээ. Ингээд яаралтай арга хэмжээ авч, их хэмжээний хохирол учрахаас сэргийлж чадсан байна. М.Оюунзул өмнө нь буюу энэ оны хоёрдугаар сард мөн адил галт тэрэгний гэмтлийг илрүүлж байсан аж. Түүний гавьяаг үнэлж “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагналаа.
| Хөл хүнд төмөр замчин бүсгүй хоёр гэмтэл илрүүлж, ноцтой ослоос сэргийлжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33