НИТХ-ын Ногоон хөгжлийн хороо “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрийн байранд хуралдлаа.
Хот хөдөөгүй өвөлжилтийн бэлтгэл хангаж байгаа энэ үед Ногоон хөгжлийн хорооны гишүүд нийслэлийн 170 гаруй мянган айл өрхийг хагас коксон утаагүй түлшээр хангах, 5000 айлыг хийн түлшид шилжүүлж буйтай холбоотой бэлтгэл хангалт болон түгээлт, коксон түлшний ханган нийлүүлэлт, үнэ, хадгалалт, иргэд нүүрсээ хаанаас хэрхэн авах зэргийг лавлаж, “Тавантолгой түлш” компанийн удирдлага, ажилчдаас тодорхой асуултад хариулт авлаа.
Галлагааны улиралд нийслэлд 382 цэгээр нүүрс борлуулах бөгөөд иргэд “Хотула” аппликейшнээр цахим карт үүсгэж нүүрсээ авч болох нь ээ. Утаагүй Улаанбаатарын төлөө хийж буй чухал ажил нь айл өрхийг шат дараатайгаар хийн түлшинд шилжүүлж буй. Энэ жил Чингэлтэй дүүргийн X, XI, XIII хороо, Баянгол дүүргийн XI, XVI хорооны 5000 өрхийг хийн түлшинд шилжүүлж буй юм. Энэхүү ажлын явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг “Хэрэглэгч утаагүй хагас коксон шахмал түлшийг шуудайг нь хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ. Үнийн тооцоо гаргасан уу” гэдгийг лавлав. Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаяр “Улаанбаатарын агаарын бохирдлын 55 хувийг нүүрсний утаа бүрдүүлдэг гэх судалгаа бий. Хагас кокс руу шилжсэнээр 25-28 хувиар утааг бууруулна гэж тооцож байна. Нүүрсний үнийн тухайд шахмал түлшийг нэг уутыг нь 3750 төгрөг, хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр борлуулах урьдчилсан тооцоог гаргаад байна” гэлээ.
Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны гишүүд, НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ, нийслэлийн долоон дүүргийн удирдлагууд болон Тавантолгой түлш ХХК-ийн удирдлагууд оролцов.
Хуралдааны үеэр Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр болон холбогдох албаны удирдлагууд компанийн бүтэц, зохион байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ болон түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Түүнчлэн НАОБТГ, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ болон дүүргүүдийн удирдлагууд энэ галлагааны улиралд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
Хуралдааны төгсгөлд НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа, холбогдох чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлыг уялдуулах шаардлагатайг онцлов.
Мөн тэрбээр угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгож, НИТХ-ийн чуулганд ажлын үр дүнг танилцуулахыг даалгалаа.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
| Хагас коксон түлшийг нэг уутыг нь 5000 төгрөгөөр борлуулна |
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28