Багш нар үндсэн цалингаа 3,5 сая төгрөг болгохыг шаардаж Төв талбайд өдөр бүр тайван жагсаал зохион байгуулж буй. Өнгөрсөн ням гаргаас эхэлсэн тайван жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Улмаар энэ баасан гараг буюу 2025.10.10 хүртэл тус тайван жагсаал үргэлжилнэ.
Цаашид багш нар үндсэн цалингаа нэмэгдүүлж, дорвитой арга хэмжээ авах хүртэл үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдээд байна. Тухайлбал, энэ долоо хоног дуустал тайван жагсаал зохиож байгуулж үр дүн гарахгүй бол ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Багш нарын ажил хаялтад дан ганц ерөнхий боловсролын сургуулийн багш нараас гадна их, дээд сургууль, цэцэрлэгийн багш нар оролцож байна.
| Багш нар цалингаа ₮3.5 сая болгохыг шаардаж буй жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33