Монгол Улсын 21 аймгийн 330 сумаас 25 нь маш их, 54 нь их, 130 нь дунд, 129 нь бага, 2 нь маш бага эрсдэлтэй хэмээн Улсын онцгой комиссоос гаргасан гангийн эрсдэлийн үнэлгээнд дурджээ.
Энэ талаар УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэхдээ, 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсэж буйг онцолж, аймаг, сум, орон нутгийн удирдлагууд болон малчин өрх бүр өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангах шаардлагатайг дахин сануулав. Тэрбээр отор нүүдэл ид өрнөж буй энэ үед малчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсэх эрсдэлтэй байгааг анхааруулж, малчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь төрийн байгууллагуудын хамгийн чухал үүрэг болохыг онцлон тэмдэглэсэн байна. Иймд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөдөө, отрын нөхцөлд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхийг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгожээ.
Мөн Шадар сайд С.Амарсайхан отрын бүс нутгуудад нүүж ирсэн малчдад орон нутгийн зүгээс хөөж туух, дарамт шахалт үзүүлэхгүй байхыг онцгойлон анхааруулсан юм. Малчид байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд мал болон амь насаа аврахын тулд нүүдэл хийхээс аргагүй байдалд орж буйг ойлгож, төрийн байгууллагууд хүнлэг, зохистой харилцааг баримтлах хэрэгтэйг тэрбээр тэмдэглэв.
| С.Амарсайхан: Отроор яваа малчдыг хөөж, шахаж хавчихгүй байхыг анхааруулж байна |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57