НИТХ-ын төлөөлөгч, СБД-ийн 16-р хорооны Засаг дарга Б.Эрдэнэсүхийг гэр бүлээс хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүнийг өнгөрсөн баасан гарагт СБД-ийн 16-р хорооны засаг даргын ажлаас "Ажил үүргийн гүйцэтгэл хангалтгүй” гэсэн үндэслэлээр чөлөөлжээ.
НИТХ-ын төлөөлөгч, СБД-ийн 16-р хорооны Засаг дарга Б.Эрдэнэсүхийг гэр бүлээс хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарсны дараагаар Б.Эрдэнэсүхийн гэр бүлээс гадуурх харилцаанууд ил болсон билээ. Тодруулбал, Б.Эрдэнэсүх зөвхөн гэр бүлээс хүчирхийлэл үйлддэгээс гадна олны танил фитнесийн тамирчин эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байгааг түүний ойрын хүн нь хэлсэн мөн “СБД-ийн 16-р хорооны ажлын албаны Нийгмийн ажилтан Б.Олонбаяртай олон сар хамт амьдарч, нөхөртөө баригдсан” гэсэн мэдээлэл мөн тараад байсан юм.
Бид уг асуудлаар, Нийгмийн ажилтан Б.Олонбаяраас тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр, “Олон нийтийн сүлжээгээр тархаад байсан Б.Эрдэнэсүхтэй холбоотой асуудал надад хамаагүй. Тийм зүйл байхгүй. Одоогоор уг хэргээр цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Б.Эрдэнэсүх ч ажлаасаа чөлөөлөгдсөн” гэлээ.
Харин Б.Эрдэнэсүхийг СБД-ийн 16-р хорооны засаг даргын ажлаасаа чөлөөлөгдсөн эсэхийг СБД-ийн засаг дарга М.Алтангэрэл, “Өнгөрсөн баасан гарагт “Ажил үүргийн гүйцэтгэл хангалтгүй” гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна” хэмээв.
| Эхнэрээ 22 жил хүчирхийлж, гэр бүлээс гадуурх харилцаатай НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг засаг даргын ажлаас чөлөөлжээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57