Сүүлийн өдрүүдэд "буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон ирж байгаа байгааг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас сэрэмжлүүлж байсан билээ.
Тодруулбал, жил бүрийн 9 болон 10 дугаар сард Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийллэгийн үе эхэлдэг. Энэ үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтад руу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь элбэг байдаг аж. Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд зөвхөн батлагдсан аяллын зам, маршрутаар явах мөн ууланд ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхааруулсан байдаг.
Тэгвэл Богдхан ууланд аялж байсан иргэн буганд мөргүүлж, гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 05-ны өдөр Богдхан ууланд аяалж явсан иргэн бугын зургийг ойроос авах гэж байгаад буганд мөрүүлж, гэмтсэн байна.
| Бугын зураг ойроос авах гэж байгаад мөргүүлж, гэмтжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33