Монголын иргэний агаарын тээвэр буюу МИАТ ТӨХК “эргэлтийн хөнжлийн уут”, “унтлагын сетны уут”, “мөсний уут” зэрэг нэг удаагийн зориулалттай уут худалдан авах тендер зарлаж, нийт өртгийг 486 сая төгрөгөөр төсөвлөжээ.
Агаарын тээврийн салбарт сүүлийн жилүүдэд ашиг бууралттай, нислэгийн зардал өндөр байгааг иргэд хэлдэг ч, компанийн зарим худалдан авалтын үр ашиг, шаардлагын талаар ил тод мэдээлэл хомс хэвээр байна.
Шүүмжлэл гаргаж буй иргэдийн хэлснээр, “уут” зэрэг жижиг хэрэглээний зүйлд хагас тэрбум төгрөгийн төсөв тавьж байгаа нь МИАТ-ын санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн бодлогод нийцэхгүй гэж үзэж байна. Харин тус байгууллагаас уг тендерийг олон улсын нислэгийн стандартад нийцсэн, ариун цэвэр, аюулгүй байдлын шаардлагыг хангах зорилгоор зарласан гэж тайлбарлаж байгаа юм.
| МИАТ ₮486 саяар нэг удаагийн уут авна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33