Өчигдөр /2025.10.07/ "Богдхан ууланд баавгай явж байна. Алхалт хийж байгаа хүмүүс болгоомжтой байхыг хүсье" гэсэн сэрэмжлүүлэг бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байсан.
Бид дээрх асуудлаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодруулахад, "Богдхан ууланд баавгай байна" гэсэн ташаа мэдээлэл гэлээ.
Тэгвэл бичлэг дээрх баавгайг нягтлаад үзэхэд, "Тус бичлэг дээр гарч буй баавгай бол Гриззли хэмээх Хойд Америкийн баруун хэсгийн өндөрлөг газар тархсан хүрэн баавгайн дэд зүйл аж. Энэ амьтан хүч чадал, сүр жавхлантай төрхөөрөө алдартай бөгөөд Канадад, АНУ-ын Аляска муж болон баруун хойд нутгуудад голчлон амьдардаг аж. Мөн гол мөрний эрэг, ой мод, уулын бэл зэрэг хүн хүрэхэд бэрх байгальд амьдардаг байна.
| ""Богдхан ууланд баавгай байна" гэдэг нь ташаа мэдээлэл" |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33